Хэрэв таны үс унаад байгаа бол санаа зовох хэрэггүй. Үс унах нь олон шалтгаантай байдаг. Тэдгээр шалтгаануудыг мэдэж авснаар үс уналтыг зогсоож болно.
Бүх сэтгэл санааны өөрчлөлт болон биеийн өвчин нь үс унах шалтгаан байж болно. Стрессд орох, ялангуяа ойр дотны хүнээ алдсаны дараах сэтгэл гутрал нь үс унах шалтгаан болдог. Гэхдээ санаа зоволтгүй зургаан сарын дараа хэвийн болно.
Дааврын өөрчлөлтөөс болж үс унах элбэг байдаг. Хэрэв жирэмслэлтээс хамгаалах эм хэрэглэдэг бол даруй болих хэрэгтэй.
Уургийн дутагдлаас болж үс унадаг. Та уураг сайн хэрэглэх хэрэгтэй.
Жирэмслэлтээс болж ядран, гормоны өөрчлөлтөөс шалтгаалж үс унадаг. Хүүхэд төрсний дараа зүгээр болно.
Хэрэв аав ээжийн тань үс унадаг байсан бол таны үс ч мөн унадаг байх боломжтой. Үүнийг зогсоох боломж бараг байдаггүй. Гэхдээ үс уналтын эсрэг бүтээгдэхүүнүүд танд хэрэг болж болох юм.
Олон эрчүүдийн үс 60 нас гараад ирэхээр унадаг. Генийн кодод "баярлалаа" гэж хэлэхээс өөр арга байхгүй.
Төмрийн дутагдлаас болж цус багадах нь үс уналтын нэг шалтгаан болдог. Аз болоход энэ нь шийдэж болох асуудал юм.
А витамин биед ихэдсэнээр үс унаж эхэлдэг. Витамины хэрэглээгээ зохицуулж уг асуудлаас ангижрах боломжтой.
Бие организмын огцом өөрчлөлтөөс болж үс унаж эхэлдэг.
Бамбай булчирхай хангалттай даавар ялгаруулахгүй тохиолдолд үс унаж эхэлдэг. Энэ үед зөвхөн эмч л танд тусалж чадна.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт