Өдөр бүр дасгал сургуулилт, эрүүл хооллолт завгүй амьдралын хэв маягтай байсан ч тэр бүр анзаараад байдаггүй зүйлс бидний амьдрах хугацаанаас "хумсалж" байдаг.
1. Халуун ногооноос татгалзах
Хятад эрдэмтдийн хийсэн нэгэн сонирхолтой судалгаа байдаг. Тэд долоо хоногийн 6-7 өдөрт нь халуун ногоо хүнсэндээ хэрэглэдэг хүмүүс долоо хоногт 1-2 буюу түүнээс бага халуун ногоо хэрэглэдэг хүмүүсээс урт наслах чадвар 14 хувь илүү байдгийг тогтоожээ. Нөгөө талаар халуун ногоо хүний амтлах чадварыг нэмэгдүүлдэг. Ялангуяа халуун чинжүү хүний эрүүл мэндэд эерэг нөлөөтэй олон найрлагыг агуулдаг билээ.
2. Ганцаараа олон цагийн өнгөрүүлэх
"Perspectives on Psychological Science" сэтгүүлд нийтлэгдсэн судалгааны үр дүнгээс үзвэл ганцаараа амьдардаг хүний наснаасаа эрт нас барах магадлал хамтын амьдралтай хүнийхээс 32 хувь илүү, өдрийн ихэнх цагийг цагийг ганцаараа өнгөрүүлдэг хүнийх харин 26 хувь илүү байсан байна.
3. Суугаа ажил их хийх
Та өдрийн ихэнх цагийг зогсохоос илүүтэй сууж өнгөрүүлдэг бол үүний сул талыг тоочоод баршгүй. Эмэгтэйчүүдийн хувьд хөхний хорт хавдраас эхлэн олон аюулт өвчний суурийг суугаа ажил тавьдаг.
4. Гэрээс ажил хүртэл урт замыг сууж явах
Суугаа ажил хийхтэй адилхан хүний биед уршигтай нэг зүйл бол- гэрээл ажил, ажлаас гэр хүртэл урт удаан хугацааг автобус, машинд сууж явах юм. Энэ нь хүний сэтгэл санааны тогтворгүй байдлыг нэмэгдүүлээд зогсохгүй илүүдэл жин, үе мөчний өвчнийг үүсгэдэг.
5. Хангалттай их унтаж амрахгүй байх эсвэл хэт их унтах
Насанд хүрсэн хүн өдөрт 7-8 цаг заавал унтах ёстой. Харин үүнээс бага буюу 7-оос цөөн цаг унтдаг хүмүүсийн наснаас эрт нас барах магадлал 12 хувь байдаг бол өдөрт есөөс олон цаг унтдаг хүмүүсийнх 30 хувь байдаг.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт