ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    МАХН, АН-ын 2020 хүртэл хамтран ажиллах гэрээ ил боллоо

    Ардчилсан намын дарга, Ерөнхий сайд Н.Алтанхуяг, МАХН-ын дарга Н.Энхбаяр нар хамтын ажиллагааны гэрээгээ шинэчлэн гарын үсэг зурах ёслолын ажиллагаа өнгөрөгч хагас сайн өдөр боллоо. Уг ёслолд Ардчилсан нам, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн төлөөлөл болсон УИХ, Засгийн газрын зарим гишүүд оролцлоо.

    -Ард түмнийхээ амьжиргааг дээшлүүлэх, эрх чөлөө шударга ёсыг төлөвшүүлэх, улс орныхоо хөгжлийг хурдасгах, бүтээн байгуулалт хийх зорилтын хүрээнд манай хоёр нам Шинэчлэлийн Засгийн газрыг байгуулан хоёр жил дахь жилдээ ажиллаж байна. Тодорхой ажлууд хийж чадлаа. Ирэх хоёр жилд олсон амжилтаа улам бататгаж ажиллахаар гэрээгээ шинэчлэн байгуулж байгаа нь Монголд улс төрийн намууд хамтарч улс орныхоо хөгжлийн төлөө, ард иргэдийнхээ ахуй амьдралыг дээшлүүлэхийн төлөө хамтран ажиллахын бодит жишээг үзүүлж байна. Манай Засгийн газарт Ардчилсан нам, МАХН, МҮАН-ын “Шударга ёс” эвсэл, Иргэний зориг-Ногоон нам хамтарч ажиллаж байна. Энэ үйл явц цаашид ч үргэлжлэх болно гэж Ерөнхий сайд Н.Алтанхуяг хэллээ.

    МАХН-ын дарга Н.Энхбаяр Ерөнхий сайд Н.Алтанхуягтай санал нэг байгаагаа илэрхийлээд,

    -Төр засгийн ажил тодорхой, урагшаа харсан байх ёстой, цаг алдаж болохгүй. Өнөөдрийн энэ гэрээнд гарын үсэг зурсан нь төр засгийн ажлыг цэгцлэх, том бүтээн байгуулалтын ажлыг хурдлуулна гэдэгт найдаж байна. Монголчууд бид цаг алдаж болохгүй, бид хөгжих ёстой, монгол хүн эх орондоо сайхан амьдрах ёстой, эх орондоо эзэн болох ёстой. Энэ бүхэнд хамтын ажиллагааны гэрээ тус болно. МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл Засгийн газарт Ардчилсан намтай хамтран ажиллаж, улс орноо хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулна гэж хэллээ.

                                                                                                    Эх сурвалж: zasag.mn

                                                                                                    Эх сурвалж: МАХН

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй