Хүний бие организмд санаатай болон санамсаргүй байдлаар маш олон зүйлс тээгдэж байдаг. Тэдгээр нь амьд амьтнаас өгсүүлээд зоос, мэс, төмөр хүртэл байж болдог ажээ. Гагцхүү энэ зүйлс хүний хоолойгоор хэрхэн давж хадгалагдсаныг тааварлах аргагүй юм.
Ихрийн шимэгч өрөөсөн

1990-ээд оны тэртээ Энэтхэг эр Санжу Бхагата нь 9 сартай жирэмсэн мэт харагдахын сацуу амьсгалахад хүнд байдалтай нэлээд шаналж явжээ. Гэтэл хорвоод мэндлээгүй түүний өрөөсөн ихэр нь биеийг нь шимэгчлэн амьдарч буйг эмч нар 1999 онд олж мэджээ.
Шулуун гэдсэн дэх бэлгэвчтэй зүйлс
Флоридагийн хоригдол Нил Лансинг хаалттай торны цаана гарахаасаа өмнө санаанд оромгүй зүйлс биедээ тээж байгаад баригдсан байна. Тэрээр тамхи, шүдэнз, тариур, уруул өнгөлөгчний сав, оксикодон эм зэрэг 30 гаруй зүйлийг анусандаа хийж улмаар орохыг завдсан аж. Эмч нарын оношилсноор Нил сэтгэцийн ямар ч эмгэггүй төдийгүй эдгээр зүйлээ бэлгэвчинд хийгээд анусандаа нуусан байжээ.
Амьд мэлхий ба харх

Хятад болон дэлхийн зарим оронд харх, мэлхийг амьдаар нь залгих нь ходоод гэдэсний эмгэгийг анагаах мөн элдэв өвчлөлөөс урьдчилан сэргийлдэг талтай гэж үздэг байна. Тэдний нэг болох БНХАУ-ын иргэн Янг Дингкай модны мэлхий болон хархаар 40 гаруй жил хооллож байгаа нэгэнэ юм. Тэрээр дан ганц хархаар зогсохгүй хулгана, хулганын гөлчгийгөөр ч гэсэн хооллодог бөгөөд өдөрт 20 хулгана идэж байсан тохиолдол ч бий гэнэ. Итгэхэд бэрх ч энэ хүн хооллолтын уг хэв маягийнхаа ачаар ходоодныхоо архаг өвчнийг анагаасан аж.
Төмөр
Францын уран бүтээлч Мишель Лотито нь 16 настайгаасаа санаанд оромгүй зүйлс идэх хоббитой болж улмаар энэ байдал нь олныг алмайруулсан энтертайнмент үзүүлбэрийн түвшинд хүрсэн байдаг. Тэрээр 1959-1997 онд нийт 9 гаруй тонн металл эд зүйлс идсэн дотор нь унадаг дугуй 18, дэлгүүрийн бараа зөөвөрлөдөг тэрэг 15, зурагт 7, лааны суурь 6, ор 2, онгоц 1 (1.5 тонн жинтэй), ган гинж 400 метр мөн хагарсан чийдэн, дарсны хундага зэрэг маш олон зүйл орсон бөгөөд эрдэмтэд гайхмаар зуршлынх нь нарийн учрыг одоо ч тайлаагүй хэвээр аж.
Хүйтэн мэсний цуглуулга
2009 онд Их Британий Маргарет Дэллман гэгч 52 настай эмэгтэйн биеэс 78 төрлийн халбага, сэрээ, хутга мэсийг гаргаж авсан тохиолдол гарсан байна.
Фломастр

76 настай нэгэн эмэгтэй 25 жилийн турш фломастр тээж яваагаа мэдээгүйн улмаас гэнэт суулгалт өгч, тураалтай гэсэн оноштойгоор эмнэлэгт ханджээ. Нарийн шинжилгээ хийсний дүнд эмч нар түүний гэдсэнд фломастр байгааг илрүүлсэн байна. Хамгийн гайхалтай нь мэс заслаар гаргаж авсан фломастр нь зурахад, бичихэд бэх нь тод, зүгээр гарч байсан гэнэ.
Зоос

2011 онд эмч нар 28 настай байсан Кулешвар Сингхийн биеэс 421 ширхэг зоос, 3 түлхүүр, 19 унадаг дугуйн эрэг шураг, 197 загасчлах хэрэгсэл гарган авчээ. Эмч нарын дүгнэлтээр Сингх шизофренитэй, бас элдвийг идэх “PICA” өвчтэй болох нь тогтоогдсон байна.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт