Өнөөдөр Чингис хааны ач хүү Хубилай хааны мэндэлсний 800 жилийн ойн өдрийг тэмдэглэх талаар БСШУЯ-нд мэдээлэл хийлээ.

Хубилай хааны мэндэлсэн өдрийг тэмдэглэх арга хэмжээ маргааш буюу энэ сарын 15-наас 23-ны өдрийг хүртэл үргэлжлэх гэнэ. 2015 оны 6-р сарын 15-ны өдрийн тогтоолоор энэхүү түүхэн өдрийг тэмдэглэхээр МУ-ын ЗГ-аас шийдвэрлэсэн бөгөөд нийт төсөв нь 580 орчим сая төгрөг болно гэдгийг онцолсон байна.
Уг баярын хүрээнд ОУ-ын хөөмэйн наадам, эсгийн туургатны үндэсний хувцасны фестиваль, Их Юань гүрний үед хэрэглэж байсан хувцас, хөгжмийн зэмсэгийг сэргээн бүтээх, Хубилай хааны байгуулсан ордны найрал хөгжмийг сэргээж 261 хүний бүрэлдэхүүнтэй Монгол төрийн үндэсний хөгжмийн их найрал тоглуулах, эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах зэрэг арга хэмжээ зохиогдохоор төлөвлөгдсөн ажээ.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт