Монгол улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойд зориулж УБХ болон үе үеийн УИХ-ын хууль тогтоох, төрийн бодлого тодорхойлох үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулах үүднээс УИХТГ-аас эрхлэн доорх номуудыг хэвлүүлжээ.
“Улсын Бага Хурлын товчоон, 1990-1992 он”
Байнгын ажиллагаатай анхны парламент байгуулагдсаны ойд зориулан УИХТГ-аас хэвлүүлсэн “УБХ-ын товчоон: 1990-1992” номд захиргаадалтын нийгмээс салж ядсан цагаан морин жилийн хаврын жихүүн өдрүүдийн тухай, тэр үеийн Монголын нийгмийн эдийн засгийн чадамж, улсын хүч бололцоо, хөрөнгө нөөцийн талаар, алт дилер, 20 дугаар тогтоол, тойрон хүрээлэгчдийн холбогдолтой мэдээ сэлтүүд, АИХ, УБХ-ын шийдвэр гаргаж байсан дэг, үйл ажиллагааны явц, өрнөл, хэмнэл болон уг түүхэн үйл явдалд оролцсон хүмүүсийн үг дурсамж, мөн хожмын судлаачдад хэрэг болох архивын лавлагааны үнэ цэнэтэй хавсралтууд, өөр бусад хэрэгцээт мэдээллийг огноогоор нь хөөн олж тодруулах боломжтойгоор нэгтгэн оруулжээ.
“Монгол Улсын анхны байнгын ажиллагаатай
парламент-Улсын Бага Хурал /1990-1992 он/”
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт