
Малайзын ерөнхий сайд Нажиб Разакын засгийн газар Ш.Алтантуяагийн хэрэгтэй холбоотой мэдэгдлийг Аль Жазира сувагт хүргүүлжээ. Тус агентлагийн эрхлэн гаргадаг 101 East хөтөлбөр Монголын иргэн Ш.Алтантуяагийн аллагын хэргийн талаар сурвалжилж бүтэн нэвтрүүлэг бэлдсэн байна. Орон нутгийн болон олон улсын хэвлэл мэдээллийн анхаарлыг татаж байсан энэ хэрэг есөн жилийн турш нууцлаг байдалтай, олон сэжиг дагуулсан хэвээр байгаа билээ.
Харин энэ хэргийг эрэн сурвалжилж байсан сэтгүүлч Мэри Анн Жоллэй Малайзаас хөөгдөхөд хүрсэн нь асуудал ямар ноцтой байгааг харуулж буй явдал юм. Алтантуяагийн аллагад сэжиглэгдэж байгаа засгийн газрын тусгай хамгаалалтын хоёр офицерын нэг нь өөрийгөө буруугүй, бусдын тушаалаар гүйцэтгэсэн хэмээн мэдүүлсэн байгаа.
Тэгвэл 101 East хөтөлбөрийнхөн шүүхийн шийдвэр гарахаас өмнө Малайзаас дүрвэж, одоо Австралид амьдарч байгаа Сирул Азар Умар амаа хамхих нөхцөлтэйгээр Малайз дахь нууцлаг хүмүүстэй хэлэлцэн мөнгө авсан тухай баримтыг дэлгэжээ. Энэхүү нэвтрүүлэг гарсны дараа Малайзын засгийн газрын төлөөлөгч Аль Жазирад хариу өгөхдөө "Ерөнхий сайд талийгаачийн тухай огт мэдэхгүй, хэзээ ч уулзаж байгаагүй, ямар ч хэлхээ холбоо байгаагүй. Баривчлагдсан хоёр хүн нь ерөнхий сайдын хувийн хамгаалагчид биш Royal Malaysian Police байгууллагын албан хаагчид байсан. Ерөнхий сайд энэ хоёр хүний тухай баривчлагдах хүртэл нь мэдээгүй байсан. Тиймээс дахин хэлэхэд энэ бол улс төржүүлсэн үндэслэлгүй гүтгэлэг" гэсэн утгатай мэдэгдэл хийсэн байна.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт