
“Алтан хальс” холбоо нь “Мөрөөдөгчдийн өдөр”-өөр сонгодог арт хаус киног санал болгон, толилуулдаг бөгөөд удахгүй 7 дахь үзвэрийн улирлынхаа хоёр дахь киног хүргэх гэж байна.
Энэ удаад тэд “Хайрын тухай богино түүх”-ийг толилуулахаар сонгоод байгаа бөгөөд тус киног шүүмжлэгчид Кшиштоф Киесловскигийн хамгийн шилдэг бүтээл хэмээн үнэлээд барахгүй жүжигчдийнх нь уран чадварыг магтсан олон шүүмж нийтлэгдсэн аж. Уг бүтээл Польшийн кино наадмаас дөрвөн гол төрөлд шагнал хүртэж, Венецийн кино наадамд нэр дэвшиж байсан юм.
“Хайрын тухай богино түүх” киног та “Мөрөөдөгчдийн өдөр”-өөр буюу энэ сарын 12-нд 16.00 цагаас Энхтайван найрамдлын ордонд үзэх боломжтой юм.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт