Чили улсын цагдаагийн байгууллагад гудамжинд амьдардаг хоёр настай хүүхдийн талаар дуудлага иржээ. Гэрчүүдийн мэдээллэснээр бяцхан хүү нэг бус удаа гудамжинд нохойн хөхөөр хооллож харагдсан байна. Тэд хүү дээр очих үед бие дээгүүр нь юм туурсан байсан учир нэн даруй эмнэлэгт хүргэн эмчлүүлсэний дараагаар хүүхэд асрамжийн газар хүргэжээ.
Чилийн хүүхдийн төлөө газрын хэвлэлийн төлөөлөгч энэ явдалтай холбогдуулан хэлэхдээ "Үнэндээ бол бид өөрсдөөсөө л ичих хэрэгтэй. Учир нь тэр нохой хүүгийн амийг аварсан ч юм билүү, хэн мэдлээ" хэмээн ярьсан байна.
Хүүг эмнэлэгт байх үед ээж нь нэг ирэхдээ согтуу байсан бөгөөд түүнийг энэхүү эх хүний шинжгүй үйлдлийн эсрэг хотын иргэд хэрэг үүсгэх магадлалтай байгаа ажээ.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт