ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    18 сар толгойгүй амьдарсан тахианы түүх

            1945 оны 9-р сарын 10-нд АНУ-ын Колорадо мужид фермерийн аж ахуй эрхлэгч Ллоид Олсен болон түүний гэргий Клара нар тахиа нядалж байв. Нөхөр Ллоид тахиаг уламжлалт аргаар буюу толгойг нь таслаж байхад эхнэр нь тэднийг цэвэрлэж байлаа. Гэтэл тэдний нядалж байсан тахианууд дунд гаж гэмээр нэгэн өвөрмөц тахиа таарсан байна.

            "Тэд тахиануудыг бараг нядалж дуусч байх үед нэг тахиа толгойгоо таслуулчихсан хэрнээ хаа сайгүй алхаад байсан гэдэг" хэмээн фермер эрийн ач хүү Трои Уотерс дурсан ярьжээ. 

           Ингээд эхнэр Олсен нь тэрхүү толгойгүй тахиаг хайрцганд хийн орхисон байна. Маргааш нь тэрээр тахиаг үхээ биз хэмээн бодож хайрцаг руу дөхөхөд тахиа амьд байжээ. Тэр өдрөөс хойш хэд хоног өнгөрхөд толгойгүй тахианы сураг тосгоноор нэг тарж улмаар энэхүү хачирхалтай явдлын талаар сурвалжлага авах гэсэн хүмүүс Олсений гэр бүлийг зорих болжээ.

            Энэ бүх шуугиан дэгдсэний дараагаар 300 миллийн цаана орших Солт Лейк хотоос ирсэн үл таних зочин толгойгүй тахиаг циркийн үзүүлбэр болгох саналыг тэдэнд тавив. Тахианы эзэд ч зөвшөөрч, толгойгүй тахиа олны дунд алдарших болсон байна.

            Итгэмээргүй энэ явдалд гайхсан зарим эрдэмтэд үнэхээр амьд байх боломжтой эсэхийг нь шалгах гэж хэд хэдэн тахианы толгойг тасалсан тохиолдол хүртэл гарсан байна.

    (Клара, Олсен нар) 

            Тэд Майкийг хооллохдоо хоолой руу нь гуурс шургуулж байгаад түүгээрээ шингэн хүнс гулгуулж хийдэг байсан гэдэг. Толгойгүй Майкийг хооллох уг арга барил нь хожим түүний гуурсанд хахан амьсгал хураах гол шалтгаан болсон юм. Ийнхүү алдарт Майк тахиа нь толгойгоо таслуулснаасаа хойш 1 жил 6 сар хугацаанд амьд байсан байна.

    (Колорадо мужид байдаг Майкийн хөшөөний дэргэд Олсений ач хүү зогсож буй нь)

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй