ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Үнсгэлжингээс шүүр унагч болсон Майли

    Бага байхын л үргэлж инээж явдгаас Smiley гэх нэрлэгдэж энэ нэр нь яваандаа Miley болсон дуучин Майли Сайрус яг л үлгэрийн нэг дүр мэт гэнэхэн охиноос муу охин  болон хувирсан нэгэн. Түүний өөрчлөлт ингэж эхэлсэн. 

    2008 оны 7  сар

    Түүний гар утсыг хакердаж найз залуудаа зориулж авахуулсан шүршүүрт орж буй болон усны хувцастай зургийг олон нийтэд дэлгэсэн нь 15 настай охины нүцгэлэлтийг олон нийт муу муухайгаар  дайрч эхлэх анхны тохиолдол нь болсон.

    2009 оны 8 сар

    16 настай охин “Teen Choice Awards” өсвөр үеийнхний дунд зохиогддог тэмцээний үеэр ирээдйүн өөрийгөө зөгнөв үү гэлтэй шонтой бүжиг хийсэн юм Хүмүүсийг гайхашруулсан энэ үйлдлийн талаар аав нь Майли хүмүүсийг хөгжөөх л дуртай,өөрчлөгддөггүй зүйл гэж байдаг, санаа зоволтгүй гэж хэвлэлийнхэнд хариулж байв.

    2010 оны 6 сар

    Тэрээр "Can't Be Tamed" нэртэй цомгоо гаргасан бөгөөд үүгээрээ Майли торонд хоригдсон шувуу байж чадахгүй гэдгээ илэрхийлсэн гэж болно. “11 настайгаасаа хойш намайг та нар Ханна Монтана (түүний кинонд тоглосон дүрийн нэр) чигээр харж байсан. Гэхдээ харагдаж байгаа байдал өөр байж болно” гэж тэрээр хэлсэн.

    2010 оны 12  сар

    18 насныхаа төрсөн өдрөөр хар тамхи хэрэглэж буй бичлэг  нь олонд дэлгэгдэв. Тэрээр “Би төгс биш, алдаа хийсэн, шүтэн бишрэгчдийнхээ урмыг хугалсандаа өөртөө урам хугарч байна гэв.

    2012 оны 1 сар

    Тэрээр сүйт залуу Liam Hemsworth-н төрсөн  өдөрт зориулж бэлэг эрхтэн хэлбэртэй бялуу бэлэглэв.

    2012 оны 9 сар

    Тэрээр үсээ тайрч халимаг болгов. “Би өөрчлөгдөх болно, бүр шал өөр  болно. Би хүссэнээ хийнэ” гэж  сэтгүүлд, “Би үсээ тайрч үдээстэй түрийтэй гутал авсан. Энэ миний жинхэнэ өөрийн өнгө төрх гэж MTV-л өгсөн ярилцлагадаа хэлсэн байна.

     2013 оны 6 сар

    "We Can't Stop" цомгоороо тэрээр багаа жинхэнээс хуулж хаяв. Цагаан өнгийн бие  барьсан спорт хувцастайгаар гарч ирж камерын эгц өөдөөс өгзгөө хөдөлгөх түүнийг харсан үзэгчид  Майлигийн хүүхэд нас бүрмөсөн одсоныг ойлгосон юм.


     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй