Өнгөрөгсөн сарын 20-ний өдөр Ялалтын 70 жилийн ойн баярын парадыг тохиолдуулан Бээжин хотын удирдлагын зүгээс үйлдвэрийн хорт бохирдол болон авто машины хэрэглээнд хязгаарлалт хийжээ. Хотын тэнгэр ихэвчлэн утаа униарт сааралтан байдаг учир нийт 5 сая машинд дугаарын хязгаарлалт тогтоосон байна.
Уг парадын үеэр Бээжин хотын агаарын чанарын индекс 160 хүрч, АНУ-ын хүрээлэн буй орчны хамгаалалтын агентлагийн мэдээлсэнээр тус хотын иргэд ойрын жилүүдэд мэдрээгүй цэнгэг, эрүүл агаараар амьсгалсан гэнэ.
Алсад орших байшин барилгууд харагдаж байгаа нь Бээжин хотын хувьд агаарын томоохон өөрчлөлт юм.
Тус хоригийн үеэр Бээжин хотын агаарын бохирдол 73.2 хувь хүртэл буурсан байна.
Бээжинд явагдаж байсан 40.000 орчим барилгын үйл ажиллагаа уг хоригийн хүрээнд түр зогссон аж.
Мөн энэ үед ОУ-ын агаарын бохирдолын хэмжигдэхүүний 500 онооноос Бээжин хотын агаарын бохирдол ердөө л 17 авсан нь эрүүл агаарын түвшинд хүрэхүйц үзүүлэлт юм.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт