Өглөөг аяга халуун кофетой эхлүүлэх нь танд таатай байх. Гэхдээ хүн бүрийн амтархан уух кофены төрөл харилцан адилгүй байдаг аж. Тиймээс та магадгүй хэн нэгний хувцаслах хэв маяг, зан аашийг тодорхой болгохыг хүсвэл уух дуртай кофеноос нь мэдэх боломжтой юм.
AMERICANO- Минимал чиг хандлага

Элдэв чимэглэлгүй хэв маягийг эрхэмлэдэг хүний сонголт гол төлөв Американо төрлийн кофе байдаг аж. Тэд завсрын юм уу аль эсвэл бараан өнгийн хувцсаар шүүгээгээ дүүргэх тохиолдол элбэг байдаг байна.
LATTE- Сонгодог, дэгжин хэв маяг

Гоёмсог ноосон цамц, жинсэн өмд, сул цагаан цамц гэх мэт энгийн боловч дэгжин хувцаслалтыг эрхэмлэгч охидын уух кофе нь латте байх тохиолдол өндөр байдаг.
ESPRESSO- Ажил хэрэгч хэв маяг

Ажил хэрэгч, зоригтой, шийдэмгий зан аашийг илтгэж буй мэт кофений сонголт бол эспрессо юм. Учир нь эспрессо бол хүн бүрийн сонгоод байдаггүй хатуу кофе.
Cappucino- Сонгодог, эмэгтэйлэг хэв шинж

Сонгодог болоод энгийн, эмх цэгцтэй хүний ихэвчлэн хийдэг сонголт капучино. Тэд загварын сүүлийн үеийн чиг хандлагаас илүүтэйгээр хуучны болон сонгодог загварын хувцсаар гангарах нь олонтой байдаг.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт