ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Өмнөд Солонгост концертын үеэр 16 хүн осолдож амиа алдлаа

    Өчигдөр Баасан гарагийн орой Өмнөд Солонгосын Сённам хотод задгай талбайд болж байсан поп концерт үзэж суусан 16 иргэн 20 метрийн өндрөөс унан амиа алдацгаасан эмгэнэлт явдал боллоо. Хохирогчид тухайн үед газар доорх байгууламжийн агааржуулалтын хайс төмрөн дээр зогсон концерт үзэж байжээ. Associated Press агентлагийн мэдээлснээр энэ үед гэнэт хайс төмөр бетон сууриасаа мултран доош унаж дээрх золгүй явдал болсон байна. Тус хотын хэвлэлийн төлөөлөгч Ким Нам Жун уг ослын талаар телевизээр мэдэгдэхдээ “Нас барсан хүмүүсээс гадна 11 хүний биеийн байдал маш хүнд байна” хэмээн ярьжээ. Тухайн концертыг зохион байгуулчдыг цагдаа нар шалгаж эхлээд байгаа бөгөөд тоглолт үзэхээр 700 орчим хүн цугласан байжээ.

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй