Ээж нь орон дотроо нас барсаныг эгч дүү хоёр охин найман сарын дараа мэдсэн хэрэг Кувейт улсад гарчээ.
Тэд ээжийгээ унтсан гэж итгэн саад бололгүй орхидог байсны улмаас саяхан ээж нь орон дотроо араг яс болсон байдалтай олдсон байна. Үүний дараа тэд цагдаад хандаж улмаар задлан шинжилгээ хийгдэхэд талийгаач эмэгтэй нойрон дундаа зүрх нь зогссоны улмаас амьсгал хураасан болох нь тогтоогджээ.
Охид хэлэхдээ "Биднийг өглөө гэрээсээ гарсан хойно ээж сэрчихээд харин орой ирэхээс өмнө буцаад унтчихдаг байсан гэж бид боддог байсан" гэсэн мэдүүлэг өгсөн байна.
Энэхүү мэдээ нь 3 хоногийн өмнө цахим сайтуудаар тарж эхэлсэн бөгөөд уншигчид эгч дүү хоёр охиныг нэлээн зэмлэсэн байр суурьтай байгаа аж.
Эх сурвалж: gulfnews.com
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт