Эдгээр асуултыг та чин сэтгэлээсээ өөрөөсөө асуугаад үзээрэй
Ямар нэгэн зүйл хийх хэмээх уг ойлголт нь ажил хийх, зугаацах, өөрийгөө хөгжүүлэх гээд хүний үйлдэж болох бүхий л зүйлсийн утгыг агуулж байдаг. Тэгвэл мөнгө гэж байгааггүй бол та чухам юу хийх байсан бол?
Таны бүх найз таныг аз жаргалтай байлгадаг уу? Тэдний хэнтэй нь ч та цагийг хамт өнгөрөөхдөө хөгжилтэй эсвэл зугаатай байж чаддаг уу? Магадгүй хэн нэгэн нь таны амжилтаас хойш чангаадаг уу? Хэн нь таныг өөд нь татаж, урагшлуулж байна?
Дэлхий дээрх таны хамгийн их хүндлэн биширдэг гурван хүн хэн бэ? Тэдний яг юу нь таны хүндлэлийг авахад хүргэдэг вэ? Тэрхүү үнэт зүйлийг нь та өөртөө бий болгож чадах уу? Та өөрөө өөрийнхөө баатар болж чадах уу?
Төсөөлөөд үзье. Та өөрийнхөө оршуулах ёслол дээр үг хэлэхээр болвол яг юу гэж ярих вэ? Яг өнөөдөр та нас барчихвал өнгөрсөн амьдралынхаа талаар хэрхэн, юу гэж ярих байсан бэ? Тэрхүү таны өөртөө хэлэх магтаалын үгс яг юу гэж байх байсан бол?
Бусдад та өгөхөөсөө илүү тэднээс авдаг уу эсвэл авахаасаа илүү өгдөг үү?
Энэ бол таны амьдралдаа юу хийж чаддаг талаар өөрөөсөө асуух хамгийн чухал асуулт. Нөгөөтэйгүүр та мөн юу хийж чаддаггүйгээ ч асууж болох юм. Тэгэхээр та чадахгүй зүйлээ чаддаг болж чадах уу?
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт