ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Европт сүү яагаад уснаас хямд болсон бэ?

    ОХУ-ын импортын хорио болон Хятадын эрэлт буурч бараандаа хязгаарлалт хийсний улмаас сүү илүүдэл болсон.

    Европын холбооны улсуудад сүүний үнэ уснаас хямдхан болоод байна. Тодруулвал нэг литр ус 1,5 ам.доллар бол нэг литр сүү 1 ам.доллар болсон аж.

    Өнгөрөгч даваа гарагт Белгийн Брюселл хотод мянга мянган сүүний фермийнхэн трактортой зам хааж цагдаа нарын өөдөөс өвс, өндөг шидэн тэмцэж эхэллээ. Энэ оны байдлаар дэлгүүрт зарагдаж буй сүүний үнэ 5 хувиар унаж, бөөнийх нь үнэ 20 хувиар буюу 33 центээр унасан байна. Ийнхүү сүү нь үйлдвэрийн зардлаасаа бага үнээр зарагдаж байгаад дургүйцсэн фермэрүүд бослого гаргасан байна. Уг асуудлын хүрээнд Европын холбоо 555 сая ам.доллар гаргаж сүүний үнийн уналтыг барина хэмээн мэдэгдэл гаргажээ.

    ОХУ нь европын хамгийн том сүү, сүүн бүтээгдэхүүний зах зээлтэй орон. Тиймээс Европын зүгээс бяслагны 32 хувь, маслоны 24 хувийг ОХУ-д экспортолдог. Дээр нь Хятад улс хамгийн том импортлогч орон байгаад өргөн хэрэглээний зарим бараандаа хязгаарлалт хийх болсон нь сүүний фермэрүүдэд хүндээр тусчээ. Иймээс Европын фермерүүд сүүний үнийн балансыг яаралтай тотгоохыг шаардаж байна.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй