ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Далайд осолдсон Сири хүүтэй салах ёс хийлээ

    Турк улсын газар нутагт далайн эрэг дээр дүрвэгч, гурван настай бяцхан хүү Аилан Курдигийн цогцос шидэгдэн гарсан зураг олон нийтийг цочроосон. Тэрээр аав, ээж болон таван настай ахын хамт дүрвэж яваад далайд осолдсон болох нь тодорхой болсон билээ. Тэгвэл бяцхан хүү болон түүний ээж, ахыг оршуулах ажиллагаа Сири улсын хилийн хот болох Кобанид есдүгээр сарын дөрвөнд боллоо.

    Кобани хотын хилийн зурваст гурван настай Аилан болон түүний ах таван настай Галип, тэдний ээж Рехан Курди нарын цогцсыг авчрах үед олон хүн тэнд цугларчээ. Эмх замбараагүй байдал үүсэхээс хамгаалж хүчний байгууллагынхан тэнд хамгаалалтад гарсан байв. 

    Тэдний авсыг төрөл садангууд нь хамтдаа авчрав.

    Тэдний ойр дотны хүмүүс, хамаатан садан гашуудаж буй нь

    Сирийн хойд хэсэгт орших Кобани хотод цугларсан хүмүүс тэдэнд эмгэнэл илэрхийлж буй нь.

    Абдулла Курди хэмээх энэ эр бол Аиланы гэр бүлийн өрхийн тэргүүн юм. Тэрээр амьд үлдсэн ч эхнэр, хоёр хүүгээ алдсан. 

    Оршуулах ёслолын үеэр гашуудаж буй тэдний төрөл садан 

    Хоёр хүү, эхнэрээ алдсан Абдулла гашуудаж буй нь

    Гурван настай Аилан, ах Галипын хамт 

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй