
Хэрэв танд дэлхийн хамгийн том алмаз байсан бол түүгээр юу хийх байсан бэ? 47,000 цаг зарцуулж 11,551 хэсэгтэй хүзүүний нэг зүүлт хийх үү?

Дэлхийн хамгийн том алмаз 2009 онд Өмнөд Африкийн Гаутинг мужийн "Куллинан Алмазны Уурхай"-гаас олдож "Куллинын үнэт өв" хэмээн нэрлэгджээ. Дэлхийн түүхэнд хамгийн алдартай, хамгийн том хэмээгдэж байсан энэ алмаз 507,55 карат, маш цэвэр, өөгүй төгс юм.

2010 онд Хонг Конгийн хамгийн том үнэт эдлэлийн дэлгүүр Чов Тай Фүүк "Куллинын үнэт өв"-ийг дуудлага худалдаагаар 35,2 сая ам.доллараар худалдан авчээ. Энэ нь дэлхийд урьд өмнө байгаагүй өндөр үнээр зарагдсан алмаз эрдэнэ болжээ.

"Чов Тай Фүүк"-ийн мастер дархан Валлас Чан. 2014 онд хуваасан хэсгүүдийг нэг болгох ажилд уригджээ. "Энэ бол амьдралд ганц л тохиолдох туршлага" хэмээн тэрээр ярьжээ.

Загварыг бэлэн болгохын тулд нийт 22 дархан 47,000 цаг зарцуулжээ.

Валлас: "24 хэсэг олон янзын хэлбэртэй байсан. Бүгдийг нь харахад тэнцвэртэй байлгахын тулд зорьж ажилласан".

Валлас: "Ерөнхий загварыг нь гаргахад хэцүү сорилт байсан. Нэг онцгой 104 каратын алмаз үлдчихсэн. Энэ алмаз надад олон жилийн өмнө европд үзсэн сүмийг санагдуулж байсан. Надад маш гүнзгий сэтгэгдэл төрүүлж эерэг энерги өгч бараг л сүмийн орой дээр гарч байгаа юм шиг мэдрэмж төрүүлсэн. Чулууны талстуудын гэрлийн тусгал миний зүрхэнд мөрөөдлийн минь цэцэг шиг бууж байв. Үүнээс би санаагаа авч ерөнхий загварыг нь гаргасан".

Валлас: "Татах хүч бас нэгэн сорилт байсан. Татах хүчний үйлчлэл чулууны жин, чимэглэлийн бүтэц, имижтэй зохицохыг олон удаа туршиж үзсэн".

"Үндсэн 24 хэсэг дээр 100 ширхэг өөхөн чулуу, ногоон хаш, 598 ширхэг ягаан, 10,953 ширхэг цагаан алмаз нэмж чимэглэсэн".

"Өөхөн чулуу нь эрх шиг хэлбэртэй байсан. Миний бодлоор шашны соёл, зан үйлтэй холбоотой байдаг байх".

"Өөхөн чулуун чимэглэлийг ямар ч өөгүй дугуй хэлбэрт оруулж, хонхор гарган титан дээр суурилуулан харагдахааргүй болгосон".

"Чимэглэлүүдийг маш болгоомжтой, удаанаар нэг нэгээр нь суулгаж дорнын хүч чадал, алмазны гялбааг, өрнийн урт удаан хайрыг бэлгэдсэн".

"Нэмэлт чимэглэлээр хятад уламжлалын дагуу эрвээхийгээр мөнхийн хайрыг, сарьсан багваахайгаар аз жаргалыг бэлгэдэж хийсэн".

"Ногоон, ягаан өнгөөр амьдралд энх тайван байдлыг авчрахыг бэлгэдсэн. Эдгээр өнгөний зохицлыг хийхэд маш удаан хугацааг зарцуулсан".

"Эцэст нь энэ хүзүүний зүүлтийг 27 янзаар зүүж болохоор болсон. Хятад уламжлалыг бэлгэдсэн бүгд өөр өөрийн гэсэн онцлогтой билээ".

"Зүүхэд бараг жин дарахгүй юм шиг л санагдана".

"Анх ерөнхий загварыг гаргахдаа 27 биш 5 янзаар зүүж болохоор гаргаж байв. Гэхдээ эцсийн үр дүнд нь маш сэтгэл хангалуун байгаа" гэж Валлас ярьжээ.

Одоо энэ зүүлт зах зээл дээр 200 сая ам.доллар хүрнэ гэж Валлас үзэж байна. Гэхдээ одоогоор худалдаалах бодолгүй байгаа юм.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт