ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Монгол Улс АСЕМ-ыг даргална

    Италийн Милан хотноо дөнгөж сая хуралдаж дууссан АСЕМ-ын дээд түвшний уулзалтаар ирэх 2016 онд АСЕМ-ыг даргалж, уулзалтыг зохион байгуулах орноор Монгол Улсыг олонхийн саналаар сонголоо. 

    Ази-Европын уулзалт буюу АСЕМ нь Ази, Европын орнуудын хамтын ажиллагааг харилцан хүндэтгэх, эрх тэгш хамтран ажиллах зарчмын үндсэн дээр өргөжүүлэн хөгжүүлэх зорилготой үйл явц бөгөөд Европын холбооны гишүүн 27 улс, Зүүн Өмнөд Азийн улсуудын холбооны /АСЕАН/ гишүүн 10 улс, Австрали, БНСУ, БНХАУ, Бангладеш, Казакстан, Монгол, Норвеги, ОХУ, Пакистан, Хорват, Швейцар, Шинэ Зеланд, Энэтхэг, Япон болон Европын комисс, АСЕАН-ы Нарийн бичгийн даргын газар зэрэг нийт 53 гишүүнтэй байгууллага юм.

    АСЕМ нь Ази, Европ хоёр бүс нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлж, тулгарч буй сорилтыг хамтдаа даван туулах, хамтын шийдвэр гаргах олон талт яриа хэлэлцээний чухал суваг.

    АСЕМ нь шийдвэр гаргагчид, бодлого боловсруулагчид, судлаач эрдэмтэд, иргэний нийгмийн зүтгэлтнүүд, бизнес эрхлэгчид сонирхсон асуудлаар санал солилцож, үзэл бодлоо илэрхийлэх чөлөөт индэр болдог. Уг механизмыг батламжилсан ямар нэг гэрээ хэлэлцээр, байнгын ажиллагаатай зохион байгуулалтын бүтэц байдаггүй.

    Улсын Их Хурлын дарга З.Энхболд хэлэхдээ, АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалтыг 2016 онд Монгол Улс албан ёсоор зохион байгуулах эрхийг хүлээж авлаа. Европын холбооны гишүүн 27 улс, Зүүн Өмнөд Азийн улсуудын холбооны /АСЕАН/ гишүүн 10 улс, Австрали, БНСУ, БНХАУ, Бангладеш, Казакстан, Монгол, Норвеги зэрэг орнуудаас бүрддэг дээд хэмжээний уулзалт юм. Энэ бол Монгол Улсын нэр хүнд дэлхийн тавцанд хэрхэн үнэлэгдэж байгаагийн илэрхийлэл юм. Спортоор бол "Олимп" зохион байгуулах эрх авах хэмжээний чухал үйл явдал өнөөдөр боллоо. Бид  энэхүү уулзалтыг зохион байгуулах  бэлтгэл ажлаа одооноос эхлэх хэрэгтэй хэмээн онцлон тэмдэглэв. 

    Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Засгийн газрын хувьд энэхүү арга хэмжээг зохион байгуулахад онцгой ач холбогдол өгч ажиллана. энэ бол бидний өмнө хүлээж буй томоохон сорилт  болж байна хэмээн хэлэв гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй