
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг “Гэсэр” сүмийн баруун талын авто замын зорчих хэсгийн хажуу руу 33 хүнтэй зорчиж явсан “Атибус” ХХК-ийн “Дэу” загварын зорчигч тээврийн том оврын автобус унах гээд байна гэсэн дуудлага энэ амралтын өдөр өглөөний 08:26 цагт Нийслэлийн Онцгой байдлын газар иржээ. Дуудлагын дагуу Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 7 албан хаагч, 2 автомашинтайгаар ажиллаж, хазайсан байсан тээврийн хэрэгслийн аюулгүй байдлыг хангаж зорчигчдыг гаргасан байна. Онцгойгийнхон ийнхүү яаралтай арга хэмжээ аваагүй байсан бол 45 градус хазайсан автобус унаж зорчигчид гэмтэх аюултай байжээ.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт