ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Үзэсгэлэнт Бейонсэ өчигдөр 34 нас хүрлээ

    Дуучин Бейонсэ 1981 оны есдүгээр сарын 4-нд АНУ-ын Техас мужид төржээ. Тэрбээр хүүхэд байхаасаа дуулж, бүжиглэж эхэлсэн бөгөөд 1990-ээд оны сүүлээс аав нь менежерийг нь хийн Destiny`s Child хэмээх хамтлаг байгуулсан нь бүх цаг үеийн хамгийн алдартай охидын хамтлагийн нэгж болж чадсан юм. 

    Түүний ээж Тина Нөүлэс үсчин, гоо сайхны салоны эзэн, харин аав Маттью Нөүлэс нь худалдааны менежер байв. Бейонсэгийн дуулж, бүжиглэх авьяас бага байхаас илэрч найман настайдаа дуучин Келли Рөүлэнд буюу хамгийн дотны найз, уран бүтээлийн хамтрагчтайгаа танилцан хамтдаа өөр охидын хамт хамтлаг байгуулсан ч төдийлөн сайн амжилт олсонгүй. Ийм учраас охиныхоо хүсэл мөрөөдлийг дэмжихийн тулд 1995 онд аав нь ажлаасаа гарч, түүний уран бүтээлийн менежер болсон бөгөөд Бейонсэ Келли хоёрын нэр алдар энэ үеэс л эхлэлтэй билээ. 

    2002 онд Бейонсэ реппер Jay Z-тэй хамтран Bonnie & Clyde дууг дуулсан нь Billboard-н шилдэг 100 дууны жагсаалтыг тэр дороо л тэргүүлж эхлэв. Мөн тэр хоёрын дурлалын романс энэ үеэс эхэлсэн түүхтэй. Тэд 2008 оны дөрөвдүгээр сарын 4-нд зөвхөн дотны хүмүүсийнхээ хүрээнд нууцлаг хуримаа хийсэн билээ. 

    Үүний дараа 2003 оны зургадугаар сард тэр хоёр дахин хамтарч Crazy in Love дууг дуулсан нь галзуу амжилт дагуулан Бейонсэгийн нэр алдар улам өссөн билээ. 2010-2011 оны үед Бейонсэ хөл хүнд болсон ч харамсалтай нь, хүүхэд нь зулбажээ. "Миний амьдралд тохиолдсон хамгийн гунигтай үйл явдал бол энэ" хэмээн тэрбээр нэгэн ярилцлагандаа тухайн үйл явдлын тухай цухас дурьдан уйтгар гунигаа давахын тулд уран бүтээлдээ эргэн орсон ч 2011 онд дахин жирэмсэлж, бяцхан Blue Ivy Carter мэндэлсэн билээ. 

    2015 оын тавдугаар сард түүний хөрөнгө 250 сая долларт хүрсэн байв. Түүний нөхөр мөн дэлхийн хамгийн баян репперчдийн нэг бөгөөд тэд хамтдаа хөгжмийн ертөнцийн хамгийн анхны тэрбумтан хосууд, хамгийн их орлоготой хосууд хэмээн нэрлэгддэг. 

    Беойнсэ өдгөө дэлхийн хамгийн хүчирхэг 10 бүсгүйчүүдийн нэгд зүй ёсоор багтдаг, R&B POP хөгжмийн хатан хаан болж чаджээ. 

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй