ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Энэтхэгүүдийн улс төрийн хачирхалтай тэмцлүүд

    Өнгөрсөн долоо хоногт 22 настай Пател хүүгийн засгийн газрын ажил, сургалтад кастын систем үйлчилж байгаагийн эсрэг хийж буй жагсаал Энэтхэгийн баруун мужийн том хот Гужарат 10 өдрийн турш үргэлжлээд байна. Түүнийг олон мянган хүн дэмжиж жагсаалт нэгдсээр байгаа билээ. Тэрээр тусгаар тогтнолын баатар Махамата Гандигийн алдарт "давст марш /жагсаал/" жагсаалтай адил Ахмедабадаас Данди хүртэл явсан шиг гэхдээ эсрэгээр нь Дандигаас Ахмедабад хүртэл явж Гандигийн ашрамд /гэр орчин/ очих гэж байна. Пател бол анхны тэмцэгч биш юм. Нобелийн шагналт зохиолч В.С Найпаулын хэлсэн "сая тэмцэгчдийн нутаг" гэж хэлсэн нь үнэний ортой.

    Энэтхэгт олон хачирхалтай улс төрийн эсрэг тэмцэл болж байсан. Тэдгээрээс дурдвал:

    Бүх тэмцэгчдийн "эцэг"

    Mahatma Gandhi fasts in protest against British rule after his release from prison in Poona, India, in 1933

    Махатма Ганди, Энэтхэг үндэстний эцэг хэмээн өргөмжлөгдсөн тэрээр хамгийн алдартай тэмцэгч  юм.

    Түүний тэмцэх арги барил нь ер бусын байсан.  Хамтарч ажиллахгүй, өлсгөлөн зарлахгүй, хүчирхийлэл гаргалгүйгээр тэмцэж болно гэж итгэдэг байсан. Тэрээр Их Британий бараа, үйлчилгээг авахгүй байхыг уриалсан. Гандигийн Британий засгийн газрын давсны хуулийн эсрэг алдарт марш жагсаалаа хийж удаан хугацааны турш шоронд бахархалтайгаар хоригдож байсан. Түүний арга барил нь ёс суртахууныг дээдэлж, өрсөлдөгчдөө ичээдэг байсан нь өндрөөр үнэлэгдэж дэлхийн лидрүүд, улс төрчид одоог хүртэл даган дуурайсаар байна. Гандиг нас барснаас олон жилийн дараа түүний философийг Нелсон Мандела Өмнөд Африкт арьсны өнгөний үзлийн эсрэг ашиглаж, мөн Энэтхэгт авлигын эсрэг ажил өрнүүлсэн Анна Хазари ашигласан.

    Мод тэврэгчид

    A Nepalese child hugs a tree in a forest in a bid to set a new world record for the largest tree hug on World Environment Day on June 5, 2014

    1970-аад онд Энэтхэгт мод тайралтын эсрэг мод тэвэрч тэмцэж байжээ. Хойд Энэтхэгүүд амьдардаг орчмынхоо ууланд гарсан эхэлсэн уг үйл ажиллагаа Чипко /тэврэлт/ хэмээн нэрлэгджээ. Нутгийн иргэд, маш олон эмэгтэйчүүд тойрог болон мод тойрон тэвэрч тайрах гэж байгаа бол биднээс эхэл гэж хэлж байв. Уг үйл ажиллагаа Гандигийн идэвхтэн гишүүд Чанди Прасад, Сундерлал Бахугна нар бусдыгаа уриалан амжилтад хүрч 1980 онд тухайн үеийн ерөнхий сайд байсан Индира Ганди Гимлай орчим мод тайрахыг 15 жилээр хориглож байжээ. Ой модоо хамгаалсан иймэрхүү үйл ажиллагаа өмнө нь 18-р зууны эхэнд Бишнойгийн Ражастанд өрнүүлсэн тэмцэлтэй ойролцоо юм. Чипко үйл ажиллагаа хамгийн сүүлд 2001 онд Балбад хүүхдүүд мод тэврэн тэмцэж гарч байсан.

    Ягаан дотуур хувцас ба хайрын үнсэлт

    A poster of the Pink Chaddhi Campaign

    2009 онд Хинди шашинтны талынхан валентины өдөр эмэгтэйчүүдийг паб орох, хосуудыг болзохыг хориглосны эсрэг "Чөлөөтэй тэмүүлэх эмэгтэй бүлгэм" байгуулан "Ягаан дотуур хувцас" гэсэн нэртэй эсэргүүцэл өрнүүлж байжээ.

    Бүлгэм Рамын армийн дарга Прамод Муталикт Валентины өдрөөр бэлэглэн "ичгүүртэй" байдал оруулахаар ягаан дотуур хувцас цуглуулж эхэлжээ. Олон хүн нэгдэж 2000 ягаан дотуур хувцас цугларч Муталикийн ажлын байранд хүргэгджээ.

    Өнгөрсөн жил мөн л Хинди шашинтны талынхан кафед олон нийтийн өмнө үнсэлцэж байгаа хосуудын зураг дарсаны эсрэг хөдөлгөөн өрнүүлжээ. Энэтхэг улсад олон нийтийн газар үнсэлцэж болдоггүй "журамтай". Үүнийг эсэргүүцэж "Хайрын Үнсэлт" хөдөлгөөн өрнөж 100-д оюутнууд нийслэл Дэли хотод замын хөдөлгөөн, метроны буудлыг хааж байжээ.

    Могой!

    Snake charmer Hakkul dumped dozens of snakes in a government office

    Могой тэжээгч Хаккулын могойнууддаа зориулж "оромж" нэхэн Уттар Прадешийн улс төрчдийн эсрэг тэмцсэн тийм сайхан санаа биш байсан. Тэрээр бүх могойгоо засгийн газрын байр луу оруулчихсан. Ингэлээ Хаккул хүссэнээ авч чадаагүй.

    Арга ядсан тэмцэгчид

    Poop protest

    Газар чөлөөлөх талаар засгийн газрын шийдвэрт эгдүүцсэн тэмцэгчид засгийн газрын байрны өмнө хүндээр бие засан эсэргүүцлээ илэрхийлжээ. Тэд төрөөс өгсөн газар чөлөөлөх тушаал дээр нь бие засчээ.

    Матар могой

    Anaconda on a potholed road

    Бангалори хотын төвд эвдэрсэн зам дээр жинхэнэ матрын хэмжээтэй матарны баримлыг хийжээ. Энэ нь эвдэрсэн замыг засахгүй байгаад бухимдсан барималч Баадал Нанжундасвамигийн тэмцэл байсан юм. Холбогдох албаныхан төд удалгүй матрыг авч замыг зассан байна. Барималч дахин өөр нэг эвдэрсэн зам дээр аварга могой хийж тавин тэмцлээ үргэлжлүүлжээ.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй