ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    “Баатарван “ амралт , рашаан сувилалын цогцолбор нь үүд хаалгаа нээлээ

                Монголын ард түмний цахим санал асуулгаар 2014 оны шилдэг эмнэлэгээр шалгарсан “Гранд Мед “ эмнэлгийн харьяа “Баатарван “ амралт , рашаан сувилалын  цогцолбор нь үүд хаалгаа нээлээ.

    Баатарван амралт сувилал нь Улаанбаатар хотоос 580 Эрдэнэт хотоос 180 км зайд Булган аймгын Хутаг-Өндөр сумын Гуртын гүүрний дэргэд байгалийн үзэсгэлэн хосолсон гайхамшигт байрлалтай төдийгүй газар зүйн байршлын хувьд далайн түвшнээс 900 метрийн өндөрт буюу нам дор байрласан нь хүний зүрх судасны үйл ажиллгааг дэмжсэн нэн таатай нөхцөл юм.

    Жилийн 4 улиралын турш  улирлын онцлогт тохируулсан үйл ажиллагаа явуулах бөгөөд нэг ээлжиндээ 100-120 хүнийг хүлээн авах чадал бүхий орчин үеийн шаардлагад бүрэн нийцсэн манай амралт сувилал нь амрагч үйлчлүүлэгч эрхэм та бүгдийн амрах ая тухтай таатай орчинг хичээнгүйлэн бүрдүүлсэн цогцолбор юм.

    Амрагч сувилуулагч та бүхэн хагас люкс, сдантарт зэрэглэлийн өрөөнүүдээс сонголт хийн үйлчлүүлэх боломжтой ба өрөө бүрийг өндөр хурдны интернет, кабелийн ТВ, IPTV үйлчилгээг нэвтүүлсэн.

    Баатарван амралт сувилалын хамгийн чухал давуу тал бол Гранд Мед эмнэлэгийн шилдэг мэргэжилтэнүүд, мэргэжлийн эмч сувилагч нар амрагч сувилуулагч нарын эрүүл мэндэд онцгойлон анхаарч мэргэжлийн бүх талын үйлчилгээг ур чадварын өндөр төвшинд хүргэх юм.

    Өдөр бүр танд Сувиллын эмчилгээ хийх ба физик эмчилгээ, Рашаан эмчилгээ, Толгойн бариа, хөлны цэгэн бариа, бумба тавих, зүү тавих гэх мэт үйлчилгээг танд зориулан хүргэх болно.

    Мөн амрагч жуулчидад зориулсан гэр кемп болон трейллер амралтын хотхоныг цогцоор нь тохижуулсан ба нэг ээлжиндээ 75-85 хүн хүлээж авах хүчин чадал бүхий амралт нь голын эрэг дагуу байрлах тул эрхэм та байгалын сайханд тухлаг лоунжаар үйлчлүүлэн, амралт чөлөөт цагт тань зориулсан спорт талбайд сагсан бөмбөг, гарбөмбөг ,талбайн теннис, тоглох боломжтой ба Снукер , пүүл - Биллъярд Ширээний теннис, Хуурай саун, Бүжгийн заал, Гоо сайхан Массаж, Үсчин Ресторан,  Кино театр , Супермаркет .Даам, шатар .Дартс Ширээний хөл бөмбөг   та сонгох боломжтой.Өвлийн улиралд: Байгалийн үзэсгэлэнт Цэвэр агаарт Цана чаргаар гулгаж Мөсөн гулгуурийн талбай дээр гулгаарай . Хамт олонтойгоо  байгалийн сайхнаар аялаж, тусгайлан зассан зам талбайд бартаат замын мотоциклоор давхин хурд хүч сэтгэл ханамж мэдэрч, өвөл зуны алинд ч загасчилж эрүүл цэнгэг агаарт эрчимт хөдөлгөөн хийх бүхийл орчин тусгайлан бэлтгэсэн билээ.

     

     Үүний нэг илрэл нь Монгол орны хэмжээнд тулгамдаж байгаа аюулт өвчин бууюу чихрийн шижинг мөн ходоодны өвчлөлийг анагаах тал дээр онцгойлон анхаарсан ба  уг өвчлөлүүдийг анагаах шидтэй гайхамшигт рашаанаас 9 км зайд Баатарван сувилал байрлаж байна. Өглөө бүр тусгай унаа мэргэжлийн эмчийн зөвлгөөгөөр танд рашаан эмчигээг булгын ундрага дээр нь очин хүртэх боломж нээлттэй гэдгийг дуулгахад таатай байна.

     

    Амрагч сувилуулагч та бүхний ая тухтай байдалд зориулж 1000 гариу мод бут сөөгийг тариж ургуулан  эрүүл мэндэд нэн тустай ногоон орчинг бүрдүүлж цэцэрлэгжүүлэлт гадна тохижилтийн ажлыг дээд зэргээр зохион байгууллаа.. Мөн эрүүл, эх орны хөрсөн ургасан амтат жимс жимсгэнэ хүнсний ногоог хүлэмжинд болон ил талбайд тарьж ургуулахын сацуу  чацаргана, тарвас , нарийн ногоо,  тариа буудай зэрэг хүнсний бүтээгдэхүүний шимт байдлыг эрхэмлэн шинэхэн хүнсээр үйлчилнэ.

    Мэдээж Булган аймгын бренд болсон айраг, цагаан идээ, гүүний саам, монгол үхрийн сүү зэрэг жинхэнэ органик бүтээгдэхүүнүүд  таны амралт эмчилгээний салшгүй хэсэг байх болно.

    350 жилийн настай түүхт хүсэл биелүүлэгч  энергээр тэтгэгч  модонд та залбирч хүслээ шивнэхээс гадна Сэлэнгэ мөрний хөвөөнд сэвшээ салхиар амьсгаалан Ривер Лоунж Гарденаар  мөн үйлчлүүлээрэй. Амтат шеик, коктэйл дарсаар үйлчлүүлж Монгол еврөп хоолноос сонголт хийн зооглоорой.

    Улиралын онцлогт тохируулан амрагч сувилуулагч үйлчлүүлэгч та бүхэнд зориулсан хөтөлбөрт шоу арга хэмжээг тогтмол зохион байгуулна.

    Мөн УБ хотоос БААТАРВАН амралт сувилал руу тогтмол буюу 7 хоног бүрийн Бямба гарагт Эрдэнэт хотоос лхагва ,баасан гарагт, Дархан хотоос нэг өдөр тус тус тохилог автойбусаар хүргэн үйлчилнэ.

    Энэ мэт олон олон давуу тал, сэтгэл зүтгэл, шинэ бүхнийг цогцлоосон Баатарван амралт увиллын цогцолбор эрхэм таныг тухлан морилхыг урьж байна.

    Бид  Эрүүл монгол хүний төлөө үнийн уян хатан хямд бодлогийг  баримталж ажиллаж байна.

    Та бүхэн Гэр бүл, найз нөхөд хамт олноороо зочилж эх орныхоо үзэсгэлэнт байгальд эрүүл мэнддээ анхаарч ая тухтай амарч сувилуулах боломжийг бид танд олгож байна.

     

    Үнийн тариф

     

     

    Зуны нэмэгдэл: 06-р сарын 15-аас 09-р сарын 15-ны хооронд үйлчлүүлбэл 1 ор хоногийн төлбөр 10%-ийн нэмэгдэлтэй.

    Өвлийн нэмэгдэл: 12 сарын 02-оос 2017 оны 01-р сарын 01-ний хооронд үйлчлүүлбэл 1 ор хоногийн төлбөр 5%-ийн нэмэгдэлтэй. 

     

            ЭНГИЙН ӨРӨӨНИЙ ҮНЭ

    Сувилуулах хугацаа, Дагалдах хоол, Эмчилгээ

    1 сарын өмнөөс захиалбал

    15 хоногийн дотор захиалбал

    Шууд захиалга

    7-10 хоног амрахад

    3 хоол,

    2 цай, 

    4 эмчилгээ

                                45,000

                    

                        50,000

    4-6 хоног амрахад

    3 хоол,

    2 цай, 

    4 эмчилгээ

                                60,000

             65,000

                         70,000

    1-3 хоног амрахад

    3 хоол  

                                70,000

            75,000

                         80,000

    Дагалдах эмчилгээ:

         1.Толгойн бариа 2.Бумба 3.Рашаан эмчилгээ 4.Давсан зам   

     

    •  
    • Ахмад настай болон группт байдаг хүмүүс:
    • Ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд энгийн өрөөнд амрахдаа захиалгын ХУГАЦАА болон ХОНОГ хамаарахгүйгээр 1 өдрийн 40,000 төгрөгөөр үйлчлүүлэх боломжтой.  10 хоног үйлчлүүлэхэд 10 дахь хоног үнэ төлбөргүй. Хагас люкс болон бүтэн люкс өрөөнд амрах бол тухайн өрөөний үнийн тарифаар амрах ба 10 дахь хоногийн төлбөрийг төлнө. Тэтгэврийн болон группийн дэвтэртэйгээ ирж байж хөнгөлөлтөө авахыг анхаарна уу. 
    • Хажуудаа хүн байлгахгүй бол давхар орны төлбөрийг 25% хөнгөлнө.

    ​Хүүхдийн үнэ        

    НАС

            ТАЙЛБАР

          ХООЛ

    0-3 нас

    Эцэг эхтэйгээ ор ашиглахгүй амрахад үнэ төлбөргүй

         - Менюгээр үйлчилнэ

    - Сувиллын хоол 15 700₮

    0-4 нас  

    Хүүхдийн ор ашиглахад

    Хоолгүй - 18 000₮

    Хоолтой - 22 000₮

    5-15 нас  

    Том хүний үнийн тарифаас 15% хөнгөлөлттэй   

    Хоногоос хамаарч дагалдах хоол орно.

    Төрсний гэрчилгээ буюу хүүхдийн насыг нотлох бичиг баримттай ирнэ үү.

     

    Гэр, Трейллер, Фамили хаусын үнэ

    Кемп

    Үнэ ₮

    Орны тоо

    1

    Гэр

    70.000

    3 ортой

    2

    Фамили хаус

    /2 - 4 хүн байх боломжтой/

    120.000

     

    3

    Трейллер

    55.000

    2 ортой

    4

    Трейллер

    60.000

    3 ортой

    Гэр кемп, фамили хаусд байрлаж байгаа хүмүүс хоолоо менюгээр авч болох ба сувиллын хоолоор үйлчлүүлэх бол:

                                                                       Том хүн - 27 000₮

                                                                        Хүүхэд - 15 700₮

     

                                             Хагас люкс буюу хосын өрөөний үнэ /2 хүний үнэ/

    Сувилуулах хугацаа

    Дагалдах хоол, эмчилгээ

     Сарын өмнө захиалвал

    Шууд захиалга

    1

    7-10 хоног  амрахад

                 3 хоол, 2 цай, 4 эмчилгээ

    90,000 ₮

    95,000 ₮

    2

    4-6 хоног амрахад

    3 хоол, 2 цай, 4 эмчилгээ

    100,000 ₮

    110,000 ₮

    3

    1-3 хоног амрахад

    3 хоол

    120,000 ₮

    140,000 ₮

     

    Амрах эрхийн бичигт багтсан үнэ төлбөргүй хийгдэх эмчилгээ үйлчилгээ:

    1. Толгойн бариа
    2. Бумба
    3. Рашаан эмчилгээ
    4. Давсан зам

    “АЗ ЖАРГАЛЫГ АЛСАД ХАЙХ ХЭРЭГГҮЙ”   БААТАРВАН АМРАЛТ СУВИЛАЛ

    Холбоо барих: 7701-0000, 7711-4545, 9663-3225, 8864-9372

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй