ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Эрдэмтэд хамгийн их стресст оруулдаг ажлыг тодруулжээ

    Колумбын их сургуулийн судлаачид ямар ажил хамгийн хэцүү, стресс, мэдрэлийн ядаргаанд оруулдаг болохыг судалж тогтоожээ. Эрдэмтэд дэлхийн өнцөг булан бүрт хийсэн судалгааныхаа үр дүнд тулгуурлан хамгийн их стресст оруулдаг ажил бол менежер хэмээн баталсан байна. Ялангуяа дунд шатны менежерүүд хамгийн ихээр мэдрэлийн ядаргаанд нэрвэгддэг болохыг тогтоожээ.

    Эрдэмтэд 22,000 сайн дурынхан оролцсон туршилт зохион байгуулахад дунд шатны менежерийн ажил эрхэлдэг оролцогчдын 18 хувьд нь сэтгэл гутралын шинж тэмдэг илэрч байжээ. Доод тушаалын менежерүүдийн 12 хувьд энэ шинж тэмдэг ажиглагдсан бол удирдах албан тушаалын менежерүүдийн 11 хувь нь сэтгэл гутралтай нь тогтоогдсон байна.

    Менежерүүд хариуцлагыг ихээр мэдэрдэг, зөрчилтэй нөхцөл байдалд ажилладаг учраас бусад мэргэжлүүдээс илүү сэтгэл гутралд өртдөг хэмээн эрдэмтэд дүгнэжээ.

    Эх сурвалж: vladtime.ru

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй