ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Энэ зун сүүлийн 125 жилд болж байгаагүй ихээр халжээ

    ОХУ-ын цаг уурын төвийн мэдээлснээр, манай дэлхийн бөмбөрцгийн хойд хагасд энэ зун сүүлийн 125 жилийн хугацаанд болж байгаагүйгээр их халжээ. Хамгийн их халалт Европ, Мексик, Ойрхи Дорнод, Аляска-д бүртгэгдсэн байна.

    Европын хотуудад энэ зуны хэт халуун хүнд цохилт болсон билээ. Парис хотод 40 хэмээс дээш халсан бол Европ тивийн хувьд Испани улс агаарын хэм хамгийн дээд түвшинг тогтоож 47 хэм хүрсэн байна. Энэ зун Швейцарь, Польш, Их Британи болон бусад улс орны оршин суугчид ч хэт халууны горыг амссан юм.

    Японд 40 хэмийн халуун хэдэн долоо хоногийн турш хадгалагдаж наранд цохиулж 30 гаруй хүн амиа алдсан билээ. Энэ зуны хамгийн халуун цэгээр Иран улсын Бандар-Маншахр хот тодорсон. Тэнд 74 хэм хүртэл халсан байна.

    Орос улсын хувьд энэ зуны халалт түүхэнд эхний 10-т бичигджээ. Уралын нурууны орчим агаарын дундаж хэм хоёроос гурван хэм хүртэл нэмэгдэж халсан бол Сибирийн хувьд түүхэнд гуравт бичигдэхээр халуун өдрүүд тохиожээ. 
     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй