Онлайн худалдааны хамгийн алдартай сайтын нэг болох eBay сайтын 20 жилийн ойд тохиолдуулан тухайн сайтаар зарагдсан хамгийн хачирхалтай зүйлсийн жагсаалтыг гаргажээ.

2004 онд Виржин Мэри 10 жилийн өмнө хийсэн хөгцөрсөн хачиртай талхыг 28,000 ам.доллараар зарж чаджээ.

2011 онд Жастин Биберийн үсний хайчилсан хэсэг eBay сайтын дуудлага худалдаагаар орж 40,668 ам.доллараар зарагджээ. Дуучин залуу өөрийн үсний хайчилбарыг хөтлөгч Эллен ДэЖеннерст дурсгаж тэрээр түүнийг нь дуудлага худалдаанд оруулж орлогыг нь амьтан хамгаалах нийгэмлэгт хандивлажээ.

2011 онд хоёр настай охиноо алсан алуурчин эмэгтэйн төрхтэй багийг анх хошин видеонд зориулж бүтээжээ. Маскийг бараг нэг сая доллар буюу 999,900 ам.доллараар заржээ. Уг баг "Дэлхийн хамгийн аймшигтай баг" гэсэн нэр авчээ.

2000 онд Нью-Иорк хотод ярилцлагад орсныхоо дараа өглөөний цайн дээрээ хазсан талхыг түүний DJ дуудлага худалдаанд оруулж 1,025 ам.доллараар 19 настай шүтэн бишрэгч охинд зарж чаджээ.

2005 онд Андреи Фишер гэдэг залуу өөрийн духан дээрээ сурталчилгааны зориулалттай шивээс хийлгэхээр шийдэж "талбайгаа" дуудлага худалдаанд оруулжээ. Түүнийг нь SnoreStop компани 37,375 ам.доллараар худалдан авчээ.

2013 онд усан гахайнд зориулсан дуулга хувцас 1,150 ам.доллараар зарагджээ. Дуулгыг зохион бүтээгч нь "гараар хийсэн, таны усан гахайг найдвартай хамгаална" гэж сурталчилжээ.

Торонто хотын дарга асан 2013 онд хэвлэлийн бага хурлын үеэр хар тамхи хэрэглэснээ хүлээн зөвшөөрч байхдаа өмссөн хоккейн багийн логонуудын зурагтай зангиагаа 2015 онд дуудлага худалдаан оруулж 1,445 ам.доллараар заржээ.

Дуучин Фаррел 2014 оны Грэми дээр өмссөн "муухай" малгайгаа дуудлага худалдаанд оруулж 44,100 ам.доллараар заржээ. Түүнийг авсан сүлжээ хоолны рестораны эзэн Арби малгайных нь хэлбэртэй лого хийлгүүлж бизнестээ ашиглаж байна.

2006 онд нэгэн залуу "Гоё газруудаар аялуулж чадахгүй, гэхдээ пиво, шарсан зайдас, сонирхолтой яриа, инээдээр таслахгүй гэдгийг амлаж чадна" гэсэн зар оруулж "эрхээ" 920 ам.доллараар заржээ.

2011 онд нойлын суултуур шиг уг малгай 131,648 ам.доллараар зарагджээ. Орлогыг ЮНИСЕФ-ийн хүүхдийн төлөө нийгэмлэгт хандивлажээ.

2006 онд Канадын алдарт дуучин, жүжигчин, зохиолч Виллиам Шатнерийн бөөрний чулуу 25,000 ам.доллараар зарагджээ. Орлогыг буяны үйлст зарцуулжээ.

2015 онд Хятадын тоглоомын компаний захирал Да Лиан тэрбумтан Варрен Баффеттай цуг үдийн хоол зоог барих эрхээ Сингапур бизнесмэнд 2,2 сая ам.доллараар заржээ.

2008 онд Виржиниагийн эгч дүүс Иллинойсийн газрын зурагтай адил хэлбэртэй эрдэнэ шишийн хэсгийг явуулын музейн захиралд 1,350 ам.доллараар заржээ.

2005 онд Ромын папын малгайн хэлбэртэй адил хэлбэртэй чипс 1,209 ам.доллараар зарагджээ. Сонирхолтой нь худалдан авагч нь эхэнд дурдагдсан "Бяслагтай хачиртай талх"-ыг авсан GoldenPalace.com сайтынхан байжээ.

2015 онд уг машиныг 350,000 ам.доллараар заржээ. Нэг дор дөрвөн тонн мах шарж чаддаг гэнэ.

1978 онд солигдсон Холливүүд гэсэн бичгийн жинхэнэ хэсгийг 2005 онд 450,000 ам.доллараар заржээ.

2005 онд Оттавагийн радио станц дуучны гэрийн гаднах хогийн савнаас олсон жирэмсний тестийг 5,001 ам.доллараар заржээ. Худалдан авагч мөн л GoldenPalace.com байсан.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт