ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Хачирхалтай хэрнээ үр дүнтэй хоолны дэглэмүүд

    Хоолны дэглэм барих тун амаргүй ажил. Хоолны дуршил, эрүүл мэнд, мөнгө санхүү гээд л олон зүйлийг хамарсан энэ асуудлыг та өдөр бүр, энгийн зүйлсийг тогтмол хийснээр шийдэж болно. Хачирхалтай санагдаж болох ч, өндөр үр дүнтэй, энгийн аргаар хоолны дэглэм барих аргуудыг санал болгоё. 

    1. Хоол идэхээс өмнө ус уух 

    Магадгүй хамгийн хямд бөгөөд энгийн аргаар жингээ барих нь хоолны өмнө ус, цай уух юм. Энэ нь хоолны дуршлыг бууруулж, калори өндөр хүнс хэрэглэхээс хамгаалдаг. 

    2. Шөл "оочлох"

    "Appetite" сэтгүүлийн хамт олон 2007 онд бүлэг хүмүүсд өдрийн хоолноосоо өмнө калори багатай шөл уухыг санал болгожээ. Үр дүнд нь, өдрийн хоолондоо орохоос өмнө калоригүй шөл уусан хүмүүс шөл уугаагүй хүмүүстэй харьцуулахад 20 хувь бага калори хэрэглэсэн байжээ. 

    3. Хоолоо идэхээс өмнө үнэрлэх 

    "Нүд цадах" тухай та өмнө нь сонсож байсан байх. Тэгвэл хамар ч бас "цаддаг".  Flavour сэтгүүлийн хийсэн нэгэн судалгаанд, хоол хэр хүчтэй үнэртэй байна, мөн та түүнийг хэр хүчтэй үнэрлэнэ төдий чинээгээр үнэрэнд хүний сэтгэл цадаж, хоолны дуршил 5-10 хувь буурдаг болохыг тогтоожээ.  Тийм учраас та хоолны дэглэм барихаар зэхэж байгаа бол хооллохоосоо өмнө, тухайн хоол эсвэл амттангаа сайтар үнэрлээд үзээрэй. 

    4. Өөр өөр өнгийн орцтой хоол идэх 

    Cornell их сургуулийн эрдэмтэд энэ талаар нэгэн сонирхолтой туршилт хийсэн байна. Амталсан гоймонгоор үйлчилдэг газар улаан, цагаан соусыг гоймонтой хамт бэлтгэн үйлчлүүлэгчдэд өгөхдөө зарим хүмүүст гоймон эсвэл соусны өнгө дагуу тавган дээр өгсөн бол зарим хүмүүст тэс өөр өнгийн тавганд контраст үүсгэсэн өнгийн гоймонг өгч байв. Сонирхолтой туршилтын үр дүн бүр ч сонирхолтой байсан юм. Хоорондоо үл зохицох гэж хэлж болохуйц өнгөтэй тавагтай, орц найрлагатай хоол идсэн хүмүүс нөгөө бүлэгтэй харьцуулахад 22 хувь бага хоол идсэн байжээ. Тэгхээр, хоолны өнгө, хоол идэх аяга тавагны өнгө хүртэл хоолны дуршилд нөлөөлдөг нь гарцаагүй ажээ. 

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй