ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Пирамидаас 2 дахин урт настай модон хөшөө Сибирээс олджээ

    Дэлхийн хамгийн эртний модон эдлэл, хөшөөнд тооцогдох 2 метрийн урттай Shigir-ийн билэг тэмдэг 1890 онд Сибирийн нутагт байрлах хүлэрт намгаас олдсон бөгөөд хамгийн анх 1997 онд насыг нь тодорхойлохоор оролдож байв. Харин өнөөдөр өндөр хөгжсөн техник технологийн тусламжтайгаар, Герман улсад байрлах лабораторийн шинжилгээгээр уг модон хөшөөг 11000 жилийн настай буюу 1997 онд тогтоосноос 1500 жилээр "хөгшин" гэж үзжээ. Тус модон хөшөө 1890 он хүртэл устаж үгүй болоогүй гол шалтгаан нь амьд органик, модыг идэж хөнөөдөг микробууд хүлэрт намагт ойртох ч дургүй байдаг учир "аюулгүй орчинд" байсан байна.

    Тус хөшөө пирамидаас 2 дахин, эртний Вавилон хотоос гурав дахин урт настай юм. 

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй