БНХАУ-ын дарга Си Зиньпиний урилгаар тус улсын нийслэл Бээжин хотноо чөлөөлөх дайны ялалтын түүхт 70 жилийн ойн баярын арга хэмжээнд оролцож байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж ойн баярт зориулсан цэргийн парадыг хүндэт зочны суудлаас үзэж сонирхов.
Тянь Аньмэний талбайд зохион байгуулж буй цэргийн парадад гадаадын 17 улсын цэрэг армийн төлөөлөл жагсаж байгаа бөгөөд манай улсаас нийт 76 цэргийн албан хаагч оролцож байгаа юм.
Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойн арга хэмжээнд Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч Владимир Путин, Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч Пак Гын Хэ, Бүгд Найрамдах Казакстан Улсын Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев, Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхийлөгч Милош Земан, Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхийлөгч Александр Лукашенко, Исламын Бүгд Найрамдах Пакистан Улсын Ерөнхийлөгч Мамнүн Хусейн зэрэг гадаадын 30 орны төр засгийн тэргүүн, 19 орны өндөр дээд түвшний засгийн газрын төлөөлөгч,10 олон улсын байгууллагын тэргүүн оролцож байна.
Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойн баярын парадыг Синхуа агентлаг гэрэл зургийн хальснаа буулгасныг хүргэж байна.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт