
Туркийн далайн эргээс олдсон гурван настай Сири хүүгийн усанд живж осолдсон зураг Лхагва гарагт цахим ертөнцөд цацагдсан даруйдаа шуугиан тариад байна.
Туркийн хэвлэлүүдийн мэдээлж буйгаар Грекийн Кос эрэг рүү явж байсан 12 хүнтэй завь хөмөрсөн бөгөөд гурван настай Сири хүү тэдний дунд байсан аж.
Европ тивийг чиглэсэн асар олон дүрвэгсдийн асуудал сүүлийн үед дэлхийн анхаарлын төвд ороод буй. Өнгөрсөн долоо хоногт л гэхэд 71 дүрвэгсдийн цогцос агуулсан ачааны машин Австрийн замын хажуугаас олдсон зүрх шимшрэм хэрэг гарсан билээ.
Дүрвэгсдийн дийлэнх нь Сири улсын иргэд байгаа ажээ.

МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт