ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Манай дэлхий дээр 3.04 их наяд мод буйг тоолжээ

    Саяхан хийсэн судалгаагаар манай дэлхий дээр 3.04 их наяд орчим мод байдаг нь тогтооджээ. 

    Энэ нь нэг хүнд 400 орчим мод оногдож байна гэсэн үг. Энэ тоо хэдий их санагдаж болох ч хүмүүс ой модыг хайр гамгүй сүйтгэж байгаа учир модны тоо сүүлийн жилүүдэд эрчимтэй багасч байгаа аж. 

    "Хүн дэлхий дээр анх амьдарч эхэлсэн цагаасаа мөн тооны буюу 3 их наяд мод устгасан" хэмээн Иелийн их сургуулийн байгаль орчин ой хүрээлэнгийн доктор, дэлхий дээрх модны тоог тогтоох судалгааны багийн ахлагч Thomas Crowther ярьсан байна. 

    Тус судалгааны ажилчид хиймэл дагуул ашиглан модны тоог тогтоосон ч энэ бол барагцаалсан, тойм тоо юм. Дэлхий дээр оршин буй модны тоог нарийвчлан гаргах одоогоор боломжгүй гэдгийг анхаарах хэрэгтэй. Тоолохдоо 10 см-ээс өргөнтэй моднуудыг тооцсон байна.

    Тэдний хийсэн судалгаагаар нийт модны 40 хувь буюу 1.39 их наяд нь халуун орнуудад байдаг бол 24,2 хувь нь Канад, ОХУ-ын хойд хэсгүүдээр, 21,8 хувь АНУ, Европд оршдог аж.

    Мөн судлаачдын багийн хийсэн судалгаагаар жилд 15 тэрбум мод устгагддаг ч ердөө 5 тэрбум мод л шинээр ургадаг ажээ. 

    Эх сурвалж: www.latimes.com/

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй