Суганы үхэжсэн арьс болон хүчтэй химийн бодисын хэрэглээ сугыг харлуулдаг. Үүнээс болж ханцуйгүй хувцас өмсөхөөс санаа зовдог хүмүүс олон байдаг ч гэрийн нөхцөлд үүнийг тун хялбар аргуудаар эмчлэх боломжтой.
1. Төмс
Хэрчсэн төмсийг өдөрт хоёр удаа 5-10 минут сугандаа хавчуулна.
2. Лимоны шүүс
Лимоны шүүс, төмс хоёр бол байгалийн гаралтай цайруулагч, өнгөр арилгагчид. Бага зэрэг лимоны шүүс сугандаа түрхээд хэдхэн минут болсны дараа усаар сайтар зайлж угаана. Гэхдээ та хэт мэдрэг арьстай бол лимоны шүүс хэрэглэхээс татгалзаарай.
3. Бор сахарыг лимоны хүчилтэй хольж скраб хийх
Бор сахарыг лимоны шүүстэй хольж сугаа үрнэ.
4. Өргөст хэмх
Өдөрт хоёр удаа хэдэн зүсэм өргөст хэмх сугандаа хавчуулаад 10 орчим минут байлгана.
5. Хүнсний сода
Хүнсний содыг бага зэрэгтэй устай хольж сугаа үрсний дараа усаар зайлж угаагаарай.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт