Бүх бие нэгэн жигд бус хэсэг хэсгээр түлхүү таргалах тохиолдол олон бий. Энд түгээмэл таргалалтын зургаан шинж болон тэдгээрийг үүсгэдэг хүчин зүйлсийн талаар тайлбарыг танд хүргэе.
1. Хоол хүнснээс шалтгаалсан таргалалт
Чихэрлэг, их хоол хүнс идсэнээс үүссэн таргалалт хамгийн түгээмэл нь нэгдүгээр зурагт үзүүлсэн шиг гэдэс, гарын булчин орчимд тохиолддог.
2. Хоол боловсруулах эрхтэн системийн үйл ажиллагааны доголдол
Чихэрлэг зүйлс, согтууруулах ундааны хэрэглээ, сэтгэл гутралаас үүдсэн буруу хооллолтын дэглэм хоёрдугаар зурагт үзүүлсэн шиг зөвхөн гэдэс орчимд таргалалт үүсгэдэг. Энэ төрлийн таргалалтыг багасгахын тулд та чихэр, спиртийн төрлийн уух зүйлсээс татгалзаж эрүүл зөв хоолны дэглэмд шилжээрэй.
3. Гурилан бүтээгдэхүүнээс үүдсэн таргалалт
Гурилан бүтээгдэхүүнээс гадна эмэгтэйчүүд өсвөр нас, гормоны тэнцвэр алдагдах, цэвэрших үедээ гуя өгзөг хэсгээр түлхүү таргалах магадлал өндөр байдаг. Гуя, өгзөг хэсгийн таргалалтаас салмаар байвал та хэт удаан суухгүй, тамхи, согтууруулах ундаанаас татгалзаарай.
4. Артерийн судсанд наалдсан өөхлөлтийн улмаас хоол боловсруулах системийн үйл ажиллагаа доголдох
Энэ төрлийн таргалалттай хүмүүс ерөнхийдөө хоёрдугаар зурагт үзүүлсэнтэй төстэй буюу гэдэг хэвлий цээж орчмоор таргалж, амьсгалахад хүндрэл учирдаг.
5 . Венийн судасны цусны эргэлтээс үүссэн таргалалт
Ихэвчлэн хөл хүнд эмэгтэйчүүд, хөл нь хавагнадаг хүмүүс ингэж таргалдаг бөгөөд удамших магадлал маш өндөр байдаг. Ийм төрлийн таргалалттай хүмүүс гүйлт, алхалтаар хичээллэж, шатаар алхаж байх нь нэн тустай.
6. Хөдөлгөөн дутагдлын улмаас таргалах
Хөдөлгөөний дутагдал аль эсвэл гэнэт хөдөлгөөн багасах үед, биеийн хамгийн хөдөлгөөнтэй байсан хэсгээр таргалж эхэлдэг байна.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт