1. Дээд сормууснаасаа эхэлж будах
Сормуусаа будсаны дараа доод зовхинд сормуусны будаг хүрч хайран хөдөлмөрийг сүйтгэдэг тохиолдол байдаг. Тэгвэл үүнээс сэргийлэхийн тулд доод сормууснаасаа эхэлж будаарай.
2. Сормуусны будгийн багсыг будгийн саванд хэт олон удаа дүрэх
Сормуусаа будах бүртээ юм насосдож байгаа мэт багсаа саванд нь олон дахин дүрэх хэрэггүй. Ингэх бүрт саванд агаар орж сормуусны будаг амархан хатаж, чанараа алддаг. Үүний оронд багсыг саванд нь хийгээд тойрог хэлбэр үүсгэн эргэлдүүлсний дараа сормуусаа будаарай.
3. Сормуусны будгийг хэт удаан хэрэглэх
Ямар нэг халдварт өвчнөөс сэргийлэхийн тулд нүдтэй холбоотой ямар ч бүтээгдэхүүнийг хэтэрхий удаан хугацаанд хэрэглэх хэрэггүй. Тийм учир ямар ч сормуусны будгийг гурваас илүү сар бүү хэрэглэ.
4. Сормуусаа нийтэд нь яг адилхан будах
Сормуусаа нийтэд нь яг адилхан будах ёстой мэт буддаг хүмүүс олон бий. Нүдний хэмжээ, хэлбэрээс хамааран сормуусаа өөр өөр будах хэрэгтэйг санаарай. Жишээлбэл: жижиг нүдтэй бол зах хэсгийн сормуусаа тодосгож будах, дэрвийлгэгч ашиглах, уртасгагчтай будаг ашиглах гэх мэт.
5. Сормуус дэрвийлгэгчээс зугтах хэрэггүй
Сормуус дэрвийлгэгч нүдийг том харагдуулдаг. Дэрвийлгэгчээ сормуусныхаа угт тулгаж 10 секунд байлгасны дараа урагш шилжүүлээрэй.
6. Сормуусны будгийг арилгах
Ялангуяа усны хамгаалалттай сормуусны будаг усанд угаагдахад хүндрэлтэй байдаг учир зориулалтын make-up removal буюу будаг арилгагчаар нүднийхээ будгийг арилгаарай.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт