АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама өчигдөр Атланта хотод айлчлах үеээрээ эболагийн халдвар аваад эдгэсэн 2 сувилагч эмэгтэйтэй уулзан тэднийг тэврээд үнссэн байна. Энэ үйлдлээрээ тэр Эбола дэлхий дахиныг заналхийлж чадахгүй, аюулгүй бас эдгэрдэг өвчин гэдгийг харуулахыг зорьсон хэмээн албаныхан онцолж байна. Түүнчлэн үхлийн аюулт Эбола виурсын халдвараас болж айж түгшсэн байгаа ард иргэдээ тайвшруулах алхам байсан ч байж болох юм. Харин үүний дараа хийсэн мэдэгдэлдээ Барак Обама "АНУ-ын эмч эрдэмтэд өнгөрсөн сард Эболагийн халдвар авсан гурван хүнийг амжилттай эмчилж чадсан нь сайшаалтай хэрэг. Илүү л шаргуу ажиллах хэрэгтэй байна. Эрүүлийг хамгаалах салбарынхны өөрсдийгөө хайхралгүй зүтгэж яваад талархаж эболагаар халдварласан хоёр ч сувилагчтай гар барьж тэднийг тэвэрч үнссэн. Эбола биднийг айлгахгүй гэх мэдэгдэл хийжээ.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт