Өнгөрсөн долоо хоногийн хамгийн хүчтэй, сэтгэл хөдлөм 22 зургийг танд сонирхуулж байна.
1. WDBJ-TV7-ийн цаг уурч Leo Hirsbrunner хоёр хөтлөгч өглөөний мэдээ хүргэж байх үед нулимсаа арчиж буй нь. Тэд энэ үед сурвалжлагч Alison Parker болон зураглаач Adam Ward нар гэнэтийн халдлагын улмаас буудуулан амиа алдсан тухай нэвтрүүлж байв.

2. Палестины босогчид, Израйлын цэргийн хүчнийхний хооронд гарсан үймээний үеэр Израйл цэрэгт баригдсан Палестин хүүг аврахаар оролдож буй Палестин эмэгтэйчүүдийн зураг.

3. Бейрут дахь улс орон даяарх үймээний үеэр төмөр хадаастай хашаан дээр Ливаны босогчдын үлдээсэн сарнай

4. Унгар-Сербийн хилийн хашаанд бяцхан цагаачийн үс орооцолдсон байгаа нь. Европ тив өдгөө Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш анх удаа цагаач, дүрвэгчдийн асуудал нь ийм ноцтой байдалд хүрээд буй юм. Энэ он гарснаас хойш сүүлийн найман сарын хугацаанд цагдаа нар Сербиэс Унгар луу дүрвэхийг оролдсон 141,500 цагаачдыг саатуулсан байна.

5. Сирийн засгийн газраас зохион байгуулсан агаарын довтолгоо, үймээн дэгдсэний дараа Дума-дахь ирсэн, биедээ гэмтэл авсан Сири охин

6. Сирийн Кобанигийн дүрвэгчид Грекийн Лесбо аралд завиар ирснийхээ дараа "селфи" татуулж буй нь. Эдийн засгийн огцом уналтад орсон Грекчүүд энэ жил өмнөх оноос гурав дахин их буюу 160.000 гаруй урилгагүй зочдыг хүлээн авсан юм.

7. Францын ерөнхийлөгч Francois Hollande АНУ-ын агаарын нисэх хүчний цэрэг Spencer Stone-т хүндэтгэлийн одон гардуулж байна.

8. Нью Иорк хотын цамцгүй жагсаал эхлэхийг хүлээж буй эмэгтэй цагдаагийн дэргэд байгаа нь.

9. Бээжингийн үндэсний цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдсан 15дах удаагийн дэлхийн аваргын тэмцээнд эрэгтэйчүүдийн 100 метрийн гүйлтийн тэмцээнд Ямайкийн тамирчин Усайн Болт түрүүлснийхээ дараа

10. Дээрхи зургийг авсаны дараа, зураглаач эр Усайн Болтын урдуур орж түүнийг унагаасан юм.

11. Их Британын тамирчин Ben Godfrey Англи-д зохион байгуулагдсан дэлхийн аваргын тэмцээний үеэр бүтэлгүйтсэн нь

12. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Дональд Трамп Алабама-д өөрийн дэмжигчидтэйгээ мэндчилж буй нь.

13. Дуучин Тейлор Свифт Лос Анжеласт болсон тоглолтынхоо үеэр

14. Ирландын улаан үстэнгүүдийн хаан хатнаар тодорсон Alan Reidy болон Grainne Keena нар зургаа авахуулж буй нь.

15. Гал сөнөөх бодисд будагдсан гал сөнөөгчийн үүргэвч. Вашингтон хотод Пүрэв гарагт хээрийн түймэр дэгдсэний улмаас гурван гал сөнөөгч амь насаа алдаж, дөрвөн гал сөнөөгч хүнд бэртсэн байна.

16. Өмнөд Солонгосд болсон Хойд Солонгосын удирдагчийн эсрэг бослогын үеэр Хойд Солонгосын залуу удирдагч Ким Жон Уны хөрөг галт шатаж буй нь.

17. АНУ-ыг армийн дэслэгч Kirsten Griest болон түүний армийн нөхөд Гүрж улс дахь тулааны бэлтгэлийн үеэр. Kirsten Griest, Shaye Haver нар АНУ-ын хамгаалалтын албанд элссэн анхны эмэгтэй гишүүд юм.

18. Бээжингийн шувууны үүр цэнгэлдэх хүрээлэнд болсон хөнгөн атлетикийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний нээлтэд оролцож буй бүжигчид

19. Испаны Бунол хотод Улаан лоолийн баярт оролцож буй хүмүүс. Дэлхийн хамгийн том улаан лоолийн баярт оролцогсод буюу ойролцоогоор 22.000 хүн 150 тонн улаан лоолийг бие биенрүүгээ шиддэг.

20. Вашингтон хотын үндэсний барилгын музейд "BEACH" үзэсгэлэнд оролцож буй хүмүүс. "BEACH" бол нэг сая гаруй бөмбөлгөөр бүтдэг, бөмбөлгөн далайг үүсгэсэн инстоляци үзүүлбэр юм.

21. “Prep Rally” буюу Катрина хар салхины арван жилийн ойг тохиолдуулж хийсэн уулзалтын үеэр Save the Children-ийн амьтдын төлөөлөгч Лассиг эрхлүүлж буй хүүхдүүд. Хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хамгаалахын тулд байгуулагдсан Save the Children байгууллагын “Prep Rally” нь байгалийн гамшгийн үед өөрсдийгөө хамгаалах тухай хүүхдүүдэд сонирхолтой байдлаар ойлгуулдаг.

22. Германы Bernbeuren-д нар мандаж буй нь

МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт