Эрт үед ч бас бүсгүйчүүд гоё сайхан, залуу харагдахын тулд төрөл бүрийн арга хэрэглэж байжээ. Тун сонирхолтой, хачирхалтай гэмээр эрт үеийн гоо сайхны аргуудаас танд сонирхуулъя.
Эртний Египтчүүдийн хэрэглэдэг байсан залуужуулдаг тос

Грек чирэг бол Дундад зууны үеийн олон зан үйл, гоо сайхны жорын гол найрлага байв.
Грек чирэг (Fenugreek)-ийн аргаар залуужих арга бол: Чирэгийг наранд эхлээд хатаана. Хатаасныхаа дараа хальс, илүүдлээс нь салгаж нунтаглаж шигшинэ. Бэлэн болсон нунтгаа устай хольж зуурсан гурил шиг зуурмаг болгосны дараа усанд чанана. Усаа ширгэтэл буцалгасны дараа зуурмагаа гарган авч голын усанд зайлсаны дараа дахин наранд хатаана. Хатсаных нь дараа тогоонд зуурмагаа хийж гал дээр халаана. Тогоо халж эхлэх үед зуурмагаас тос ялгарч эхэлдэг бөгөөд тэр тосыг нүүр, биендээ түрхдэг байв.
Эртний Ром, Грекчүүд матрын ялгадас хэрэглэдэг байв

Тэд нэгэн төрлийн шавар маскийг залуу харагдахын тулд бэлтгэдэг байв. Эртний Ром, Грек бүсгүйчүүд матрын ялгадсыг шавартай хольж ванн дүүргээд дотор нь хэсэг хугацаанд хэвтвэл арьс залууждаг хэмээн итгэдэг байжээ.
Цуврал алуурчин/Гүнгийн ахайтны цусан жор

XV зууны үед Унгарын гүнгийн ахайтан гоо сайхныхаа төлөө хэдэн зуун залуу охидын аминд хүрсэн нэгэн. Залуу, онгон охидын цус арьсыг залуужуулдаг гэж тэр үзсэн учир ийм зүйл болж байсан хэрэг. Гэхдээ цусан эмчилгээ байдаг бөгөөд гахайн цусыг залуужихын тулд хэрэглэдэг олон хүмүүс байдаг.
Викторийн эрин үеийн бүсгүйчүүдийн мөнгөн усан жор

Энэ үеийн бүсгүйчүүдийн хэрэглэдэг байсан гоо сайхны нууц жор бол мөнгөн усны найрлагатай маск юм. Мөнгөн ус батгыг арилгадаг, үрчлээ тэнийлгэдэг гэж үздэг байсан учир тэд ийнхүү хэрэглэдэг байжээ.
Гейша нар гургалдайн ялгадас хэрэглэдэг байв

Эртний Гейша нар алтан гургалдайн ялгадсыг арьсыг өнгөлөг толигор болгож, сэвх толбыг арилгадаг байсан гэж үздэг байжээ. Мөн Нью Иоркийн Шизука хэмээх Япон уламжлалт гоо сайхны газар алтан гургалдайн боловсруулсан ялгадас, цагаан будааны бэлдмэлийг ашигладаг.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт