ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Италийн хамгийн анхны цуврал алуурчин эмэгтэйн түүх

    Леонардо Цианциулли гэх эмэгтэйг бага байхад нь зөнч нар дуулиант хирнээ адал явдалтай ирээдүйг нь зөгнөж хэлдэг байв. Харин Леонардо том болоод Италийн хамгийн анхны эмэгтэй цуврал алуурчин болсон юм. 

    Тэр 1894 онд Италийн Монтелла-д төрсөн бөгөөд хүүхэд ахуй нас нь тийм ч сайхан өнгөрөөгүй аж. Залуу байхдаа хоёр ч удаа амиа хорлох оролдлого хийгээд бүтэлгүйтсэн гэх. 23 насандаа Леонарда нэгэн залуутай гэрлэсэн бөгөөд харамсалтай нь бүсгүйн эцэг эх тэр залууг хүлээн зөвшөөрдөггүй байв. Үүний улмаас тэдэнд Леодардогийн ээж хараал хийсэн гэж тэр итгэх болсон ажээ. 

    Леонардо нийт 17 удаа хөл хүнд болсон ч дөрвөн хүүхэд нь л эсэн мэнд хорвоод үлдсэн аж. Улмаар нөхөр нь архинд хөл алдаж, гэр бүлээ л хайхрахаа больсон байна. 

    Золгүй амьдрал, ээжийгээ өөрт нь хараал хийсэн гэх итгэл, зөнчдийн хэлсэн сөрөг үгсээс дөрвөн хүүхдээ хамгаалахын тулд гэнэт хүний санаанд оромгүй зүйл хийж эхлэв. Нөгөө талаар Леонарда маш мухар сүсэг бишрэлтэй нэгэн байлаа. 

    Амьдрахын тулд Леонардо хувцасны дэлгүүр ажиллуулж, нөхөрсөг сайхан сэтгэлтэй учир хөршүүд нь түүнийг ихэд хүндэлдэг байв. Тэд хөршүүдээ гэртээ урьж амттай цайгаар дайлж халуун яриа үүсгэдэг найрсаг нэгэн байжээ. Мөн тэрээр дом, засал хийж чаддаг нэгнээс амьдралыг нь сайжруулж өгөхийг ч гуйдаг байв. 

    1939 онд Дэлхийн хоёрдугаар дайн дэгдэж түүний хамгийн том хүү дайнд дуудагдах нь тэр. Леонардо хамгийн хайртай хүүгээ авч үлдэхийн тулд юуг ч хийхэд бэлэн болжээ. 

    Хүү нараа үхлийн аюулаас аврах цорын ганц зам бол хүмүүсийн амиар тахил өргөх явдал гэж тэр итгэж. Ийнхүү тэр дунд эргэм насны гурван бүсгүйн аминд хүрсэн байна. 

    Тэр хамгийн эхний хохирогчоо хүнтэй хэмээн худал хэлж уулзан сүхээр цохин алж биеэс нь цусыг нь юүлэн, биеийг нь есөн хэсэгт хуваасан байна. Юүлсэн цусаа Леонардо цайнд хольж гэр бүл, ирсэн зочдоо тэр цайгаараа дайлжээ. Бусад хоёр хохирогчийн эмгэнэлт хувь тавилан яг ийм замналаар өндөрлөсөн бөгөөд хохирогчдын хамаатны нэг нь Леонардог сэжиглэн цагдаад мэдэгдэж, тэрбээр баривчлагдан 30 жилийн хорих ялаар шийтгүүлжээ. 

    Тэрбээр 1970 онд шоронд нас барсан бөгөөд түүний гэмт хэргийн хэрэгслүүд болох хувин, сүх гэх мэт зүйлс өдгөө Ром хотын гэмт хэргийн музейд хадгалагдаж буй. 

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй