30 нас гэдэг бол хүний ухаан бодол, бие физиологи бүрэн утгаараа бүрэлддэг үе юм. Өөрөөр хэлбэл хүн 30 нас хүрээд жинхэнэ утгаараа "насанд хүрсэн хүн" болдог.
Мөн эмэгтэйчүүдийн хувьд гоо сайхан, эрүүл мэнддээ урьд өмнөхөөс илүү хянуур, анхааралтай хандаж эхлэвэл зохих үе юм.
1. Та энэ үеэс булчингийн массын тухай бодож эхлэх хэрэгтэй
30 нас хүрээд хүний булчингийн масс алдагдаж эхэлдэг. Тийм учраас та хэдий байнгын хөдөлгөөнтэй байсан ч таны булчин суларч эхлэх юм. Харин спортоор тууштай хичээллэвэл булчингийн хөгшрөлт хэт хурдан явагдахаас сэргийлж болно.
2. Бодисын солилцоо удааширч эхэлдэг
Нас ахих тусам хүний бодисын солилцоо мууддаг. Харин спортоор хичээллэх үед бодисын солилцоо хурдацтай явагддаг гэдгийг та мэдэх байх. Тийм учраас гуч хүрээд аль болох эрүүл хүнс хэрэглэж, спортоор хичээллээрэй
3. Үр тогтох чадвар мууддаг
Нас бол үр тогтох асуудалд нөлөөлдөг бас нэг гол хүчин зүйл юм. Эмэгтэй хүн 32 нас хүрээд үр тогтох магадлал аажмаар багасч эхлэн 37-оос дээш насанд огцом буурдаг.
4. Эмчид үзүүлэх цаг өөртөө байнга гаргаж байгаарай
Хичнээн цаг завгүй байсан ч шинжилгээ өгөх, эмчид үзүүлэх цаг өөртөө та заавал гаргаж байх хэрэгтэй шүү. Цусны даралт, цусан дахь сахар болон холестероны хэмжээгээ мэддэггүйгээс олон асуудал үүсдэг.
5. Одоог хүртэл өсвөр насны охин мэт арьсандаа хатуу ширүүн хандсаар л байна уу?
Шилжилтийн насан дээр нүүрэн дээгүүр батга гардагтай адил 30 эргэм насны үед бас арьсанд өөрчлөлт ордог. Энэ үед эмэгтэйчүүд өсвөр насныханд зориулсан батганы эсрэг бүтээгдэхүүн хэрэглэдэг нь бүр ч буруу. Илүү зөөлөн, арьсанд ээлтэй бүтээгдэхүүн хэрэглэх, мэргэжлийн гоо сайханчид хандах нь зөв сонголт юм. Мөн нарны хурц гэрэлд их удаан нарны хамгаалалтын тосгүй явах зэрэг нь тэр дороо үр дүнгээ үзүүлэх учир арьсаа сайтар хамгаалаарай.
6. Та тамхи татдаг уу?
Эмэгтэйчүүд эрчүүдтэй адилхан тамхи татдаг болсон энэ үед тамхийг эрс хориглох нь боломжгүй асуудал. Гэхдээ тамхи үр тогтох боломж, ургийн эрүүл мэнд, гоо сайханд нэн халгаатай учир та аль болох эрт тамхинаас гарвал тэр хэмжээгээр таны гоо сайхан эрүүл мэндэд сайн нөлөөтэй.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт