“Намрын тэргүүн”, “Супер-8” тэмцээн үргэлжилж буй. Одоогоор Хангарьд-Харх баг Буянт-Ухааг 3:1-ийн харьцаагаар хожиж, эхний ялалтаа авав. Алтайн Барс-1 Аврагч багийг 3:0-ээр хожсоноор гурван тоглолтод есөн оноотой болж хүснэгтийг тэргүүлсэн хэвээр. Харин Буянт-Ухаа нэг ч хожил авч чадсангүй.
“Намрын тэргүүн” тэмцээнтэй давхцаж буй “Супер-8” тэмцээний А хэсэгт тоглож байгаа Өвөрхангай баг 21-р сургуулийн багийг хожиж, эхний ялалтаа авсан. Энэ хэсгийг хоёр тоглож, хоёр хожсон “Хилчин” баг тэргүүлж байна. Б хэсэгт өчигдөр Хэнтий багт ялагдсан Говьсүмбэрчүүд Төв аймгийн багийг 3:0 ээр хожсоноор хэсгээ тэргүүлж эхэллээ. Гэвч тэднийг хожсон Хэнтий багт нэг тоглолт дутуу байгаа. Төв аймгийн багтай тоглосны дараа л хэсгийн хувь заяа шийдэгдэх нь . Энэ хэсэгт гурван баг тоглож буй. “Супер-8” тэмцээний хэсэг бүрийг тэргүүлсэн хоёр баг хагас шигшээд шалгарч үлдэх юм.
Г.Золзаяа
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт