
Бага насны хүүхдүүд насанд хүрсэн хүмүүстэй харьцуулахад олон удаа сүнстэй харилцаж, ярилцаж байсан тохиолдол дэлхий даяар маш олон бий. Зарим хүүхдүүд нас барсан хүний сүнсийг өөрийн биедээ оруулдаг бол зарим нь тэдэнтэй шууд харьцдаг.
Харин яагаад ийм зүйл тохиолддог талаар ийм таамаглалууд байдаг.
1. Хүүхдийн тархи насанд барсан хүмүүсийнхээс харьцангуй том байдаг
Бага насны хүүхдүүдийн тархи насанд хүрсэн хүмүүсийн тархины чадамжаас 135 хувь том байдаг учраас тархины үйл ажиллагаа, төсөөлөн бодох чадвар сайтай байдаг. Мөн хүүхдүүд хормын дотор бодол санаагаараа орон зайн шилжилт хийх чадвартай байдгаас гадна 2-6 нас хүртэл бага насны хүүхэд аливаа зүйлийг өөрийнх нь төсөөллөөс урган гарсан уу, гадаад ертөнцөөс урган гарсан уу гэдгийг ялгах чадваргүй байдаг.
Мөн хүүхдүүд ТВ-ээр гарч буй хүмүүсийг өөрийн нас барсан төрөл төрөгсөдтэй зарим үед андуурч бодох тохиолдол байдаг нь сүнстэй холбоо тогтооход тэдэнд бүр ч хялбар, айдасгүй болдог аж.
2. Тархины холбоос
Нярай хүүхдүүд болон бага насны хүүхдүүд өөрсдийн гэсэн ертөнцийг үзэх төсөөлөл, бодолдоо л захирагдаж амьдардаг. Мөн хүүхдүүд зөвхөн өөрсдийн ойлгож, сонсож чадах зүйлстэйгээ л харилцаа үүсгэдэг. Ийм учраас хүүхдүүдэд төсөөллийн найз олон байдаг ба, тэдгээр төсөөллийн найзуудтайгаа бодит юм шиг ярилцах, хорвоо ертөнцийг байгаагаар нь нүдээрээ харах, хүлээж авах, хэн нэгэнд бодол санаагаа итгүүлэх шаардлагагүй эрх чөлөөт ертөнцдөө амьдардаг.
Гэхдээ эргэн тойрных нь насанд хүрсэн хүмүүсийн яриа тухайн хүүхдэд маш их нөлөөлдөг учир энэ төсөөллийн ертөнцийг нь сүйтгэх тохиолдол нэлээд бий. Ийм учир хүүхэд насанд хүрсэн хүмүүсийн харж чаддаггүй ямар нэг зүйлийг харвал дахин яаж харах аль эсхүл хэрхэн нуух учраа өөрөө олдог.
3. 11-14 насны хооронд бидний тархины зарим хэсгийн ажиллагаа өөрчлөгддөг
Хүний тархи 11 наснаас эхлэн дахин өөрчлөлтөд орж эхэлдэг. Энэ үеэс хүүхдийн сүнстэй харилцах, хэт төсөөлөн бодох чадвар алга болдог учир өөрөө онцгойлон хичээхгүй л бол аливаа зүйлийг "нэвт харах" чадвар нь мууддаг.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт