ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    ХӨСҮТ эболаг эмчлэхэд бэлэн биш

    Эбола вирусын халдвар манай улсад орж ирсэн тохиолдолд салбарынхан нь хэр бэлтгэлтэй байгааг шалгахаар Эруул мэндийн дэд сайд Ж.Амарсанаа ХӨСҮТ-д очсон байна. Гэвч тус эмнэлэгт халдвар авсан өвчтөнүүдийг тусгаарлах вакум өрөөгүй, эмч нарт хамгаалалтын хувцас байхгүй байгаа зэрэг нь эмнэлгээс халдвар тараахгүй гэх баталгаа алга байгааг харууллаа гэж дэд сайд үнэлжээ.

     Мөн халдварыг оношлох оношлуур ч байхгүй байгаа тул эболагийн халдвар монголын хилээр орж ирвэл эмнэлгийнхэн оношилж ч чадахгүй гар хоосон угтахаар байдалтай байгаа юм байна.

    Халдварласан байж болзошгуй иргэдийг сэжигтэй хугацаа дуустал тусгаарлах аргыг дэлхийн улс орнууд авч буй. ХӨСҮТ-ийн дэд захирлын хэлснээр  хотоос зайдуу , тусгай хамгаалалттай  тусгаарлах боломж бухий газар бол Зооноз өвчин судлалын үндэсний төв гэж төлөвлөж байгаа ажээ.

    Эболагийн халдвар эмнэлгийн орчноос хамгийн их тархаж, эмч сувилагч нар олноор өвчилсөн. Тодруулбал, эболагийн халдвартай хүмүүстэй ажиллаж байсан 400 эмч эмнэлгийн ажилтан халдвар авч 200 орчим нь нас бараад байгаа юм. Тус өвчний халдвар улам л хүрээгээ тэлж хоёр хөршийн нэг ОХУ-д халдварын тохиолдол гарч, монголчуудын хамгийн их зорчдог Бээжингийн   нисэх буудалд эбола тархах 97% магадлалтай гээд байхад улсын хэмжээний халдварт өвчин судлалын төв эмнэлэг ямар ч бэлтгэлгүй,  оношлуур ч байхгүй сууж байна.

    Иймээс дэд сайд Ж.Амарсанаа эболагийн халдвар орж ирсэн тохиолдолд шаардлагатай зүйлсийн жагсаалт, авах арга хэмжээний талаар төсөл боловсруулж Засгийн газарт өргөн барих юм байна.

    Б.Наран

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй