
Гондурасын иргэн 16 настай Neysi Perez хэмээх охин гадагш гарах үедээ буун дуунд гэнэт цочирдон ухаан алдаж унасан байна. Улмаар түүний амнаас цагаан хөөс сахарч эхэлсэн бөгөөд гэрийнхэн нь түүнийг чөтгөр шуламд биеэ эзэмдүүлсэн гэж үзсэн учир сүмийн лам дууджээ.
Лам тусгай зан үйл хийсэн ч охин ухаан ороогүй учир гэрийнхэн нь түүнийг эмнэлэг рүү шилжүүлэхэд 3 цагийн дараа эмнэлэг түүнийг нас барсан, зүрх нь зогссон гэжээ.
Тэгээд түүнийг оршуулж, оршуулах ёслолын маргааш нь Нейсигийн нөхөр Rudy Gonzales түүний булшин дээр ирэх үед авсан дотроос тэр эхнэрийнхээ хашгирч, балбаж буй чимээг сонссон байна.
Daily Mail-д түүний нөхөр ярилцлага өгөхдөө "Намайг булшин дээр гараа тавих үед миний эхнэр дотроос нь тусламж хүсэж хашгирч байсан. Түүнийг оршуулаад ердөө л нэг хонож байсан учир тэр дороо л түүнийг эргэж ирнэ гэсэн бүрэн итгэлтэй болсон" хэмээжээ.
Тэрбээр ар гэрийнхэндээ энэ тухай дуулгаж тэд нэн даруй түүнийг гарган авч эмнэлэгт хүргэсэн ч Neysi Perez нас барж дахин, өөрөөр хэлбэл жинхнээсээ оршуулжээ.
Түүний гар хуруу маш их гэмтсэн байснаас үзвэл тэр авснаас гарахыг ихэд оролдсон нь тодорхой байв. Ар гэрийнхэнийх нь ярьж буйгаар бүсгүйг авснаас гаргах үед бие нь амьд хүнийх мэт бүлээхэн байсан бөгөөд тэд эмч нарыг охиныг нь үхээгүй байхад үхсэн хэмээн оношилсонд буруутгаж байна.
Эмч нарын үзэж буйгаар Перез охин гэнэт цочсоноосоо болж гүн шоконд орж улмаар зүрх нь түр хугацаанд зогссон ба авсанд агааргүй орчинд удаан байснаас шалтгаалж хүчилтөрөгч дутагдан хоёр дахь удаагаа нас барсан байх хэмээж байгаа аж.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт