ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Шүдний сойзонд нуугдах аюул

    Шүдний сойзны талаарх зөвлөгөөнүүд.

    1. Шүдээ угааж байхдаа жорлонгийн усаа татаж болохгүй

    Жорлонгийн ус татахад бактери нь 3 метр хүртэл өндөр цацагддагийг нотолсон. Эдгээр бактерийн нь шүдний оогоор дамжиж хүний биед шууд ордог байна. Мөн жорлонгийн тагаа таглаж байгаад усыг нь татах нь зүйтэй.

    2. Шүдний сойзоо ил байлга

    Аялалаар явж байгаа үед сойзоо саванд хийхээс өөр арга байхгүй. Харин бусад тохиолдолд сойзоо агаарт байлгах хэрэгтэй. Учир нь битүү саванд байсан сойз байнгийн чийгтэй байдаг түл элдэв янзын бичил биет, мөөгөнцөр үүсч байдаг.

    3. Сойзоо босоогоор нь байлга

    Хэрэв хэвтээгээр нь байлгадаг бол илүү удаан хатаж, бактери төдий чинээ ихээр үржиж байдаг.

    4. Хуучин сойз хэрэглэж болохгүй

    Шүдний сойз 3-4 сарын настай учир улиралдаа нэг сойзоо шинээр сольж байгаарай. Хуучин сойзонд нян, бактери хэд ч угаагаад арилхааргүй болсон байдаг.

    5. Хэзээ ч хүний сойзоор угааж болохгүй

    Хүний биед агуулагддаг бичил биет, нян, бактериуд шүдний сойзонд наалдаж үлддэг. Та түүнийг нь амандаа хийхийг хүсэхгүй болов уу.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй