ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Ихэр цамхагийн сүйрэл АНУ-ын ”зохиол”-оор өрнөсөн үү

            Уг халдлагаас болж 3000 гаруй иргэд алтан амиа алдаж, тус улсад 10 тэрбум долларын хохирол учирсан. 

    1. Хуурамч алан хядагчид

            Халдлага гарсны дараа хэдхэн хоногийн дараа АНУ-ын Холбооны мөрдөх товчооноос алан хядагчдын нэрсийг зарласан ч эдгээр хүмүүс амьд байсныг хэвлэлийнхэн илрүүлж шуугиан тарьж эхэлсэн. Мөн энэ хэргээс 2 жилийн дараа халдлага үйлдсэн 19 этгээдийн 5 нь АНУ-ын цэргийн баазад дасгал сургуулилт хийж байсан нь тогтоогдсон юм.

    2. Америкчууд халдлагыг зохиомол байсан гэж итгэдэг

            9 дүгээр сарын 11-ний халдлага гарснаас хойш 5 дахь жилд АНУ-ын иргэдээс онлайн санал асуулга явуулахад иргэдийн 30 хувь нь халдлагыг зохион байгуулалттайгаар гаргасан Засгийн газрын явуулга гэж саналаа өгсөн байжээ.

    3. Алан хядагчдыг үнэхээр зогсоож чадаагүй гэж үү?

            Халдлага үйлдсэн амиа золиослогчид Хойд Америкийн агаарын батлан хамгаалах яамнаас онгоцнуудаа барьцаалсан. АНУ бүхэл бүтэн том гүрэн, тэр дундаа гадны халдлага аюулаас дээд зэргээр хамгаалагдсан улс хэрнээ л 4 онгоцыг ихэр цамхаг хүрэхээс нь өмнө зогсоож чадаагүй.

    4. Ихэр цамхаг тийм хурдан нурсан нь бас л худлаа

            Харин энэ асуудал дээр олон орны шинжээч, судлаачид нэгэн дуугаар санал нэгдэж байгаа юм. Учир нь дэлхийн томоохон худалдааны төв, тухайн үедээ хамгийн өндөрт тооцогдож байсан ихэр цамхаг 4 онгоцны дайралт бөмбөгдөлтөд өртөхөд тэгтлээ хурдан нурах байсан юм гэж үү. Ийм болохоор л шинжээчид зохион байгуулалттайгаар, тэсрэх бөмбөгүүдийг суурилуулсан гэж дүгнэдэг.

    5. Баримтат киног хориглосон

            2002 онд халдлага гарснаас 1 жилийн дараа Франц Америкийн хамтарсан “9 дүгээр сарын 11-ний халдлага” нэртэй баримтад кино бүтээж энэ кинондоо зохиомол халдлага бий болгосон талаар дурджээ. Харин тэр жилд нь АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль таарсан учраас тус баримтат киног олонд түгээхийг шууд хориглосон юм.

            Ямартай ч АНУ-д жил бүрийн энэ өдөр хүмүүс гашуудаж, амь үрэгдэгсдийн дурсгалын хөшөөнд цэцэг өргөдөг билээ. Өдгөө ихэр цамхагийн суурин дээр дурсгалын цогцолбор босоод байна.

     


     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй