ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Брюс Лигийн гайхалтай 11 сургааль

    Хонг Конгийн алдарт жүжигчин Брюс Ли нь бие хамгаалах урлагийг гаргууд эзэмшсэн, Жет Кун До бие хамгаалах урлагийг үүсгэсэн төдийгүй амьдралын гайхалтай хэв маягтай, гүн ухаантай хүн байсан. Түүний зарим нэг сургаалgас дурдвал:

    1. Юу ч болж байсан өөрийнхөөрөө бай

    “Үргэлж өөрийнхөөрөө байж, өөрийнхөөрөө илэрхийлж, бусдыг дуурайлгүй өөртөө итгэлтэй бай”

    2. Өөрийн алдаанаас бүү ай

    “Хэрэв эр зориг байгаа л бол алдааг үргэлж уучилж болдог”

    3. Хэрэггүй зүйлд цагаа бүү дэмий үр

    “Амьдрал бол цаг хугацаа. Амьдралдаа хайртай л бол цагаа битгий дэмий үр”

    4. Уяан зөөлөн бай

    “Хатуу мод салхинд амархан хугардаг бол хулс, бургас тэсч үлддэг”

    5. Түргэн уурлахгүй бай

    “Түргэн зан удалгүй чамайг хангалттай тэнэг болгодог”

    6. Даруу бай

    “Тэнэг хүн л онгироо байдаг”

    7. Юу ч хийдэг байсан чадах чинээгээрээ хий

    “Би 10 мянган цохилтыг нэг удаа давтсан хүнээс айхгүй. Нэг цохилтыг 10 мянган удаа давтсан хүнээс айна”

    8. Амьдрал чиний төсөөлснөөс ч илүү

    “Бодит амьдрал бол бусдын төлөө амьдрах юм”

    9. Илүү тэвчээртэй бай

    “Хялбархан амьдрахын төлөө бүү залбир, түүний оронд илүү тэвчээртэй бай”

    10. Хаана ч байсан хайрыг түгээ

    “Хайр бол гал дүрэлзэж буйтай адил. Эхэндээ галын дөл, маш үзэсгэлэнтэй, маш халуун догшин гэхдээ зөвхөн гэрэл түгээдэг. Цаг хугацааны эрхэнд бидний зүрх боловсорч хайр нүүрс шиг гүнээсээ илч гаргаж, төгсөшгүй болдог”

    11. Эерэгээр төсөөл

    “Юу бодно чи өөрөө тийм болдог”

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй