
1868 онд хоёр тусдаа аарцаг, ердийн хөлнөөс арай жижиг нэмэлт хоёр хөлтэй охин мэндлэв. Түүний нэрийг Myrtle Corbin гэдэг, Техасын дөрвөн хөлтэй охин хэмээн алдаршсан төрөлхийн үе мөчний гажигтай байжээ.
Хэдий тэрбээр нэмэлт хоёр хөлөө хөдөлгөж чаддаг байсан ч дээр нь зогсох, алхах хэмжээний хүчтэй биш байв. Түүнийг нэг сартай байхад харахыг хүссэн сониуч хөршүүдээ аав нь 10 центээр харуулдаг байжээ.

Хожим тэрбээр Ringling Brothers-ийнхантай хамтран үзүүлбэр үзүүлж эхэлсан байдаг. Түүний үзүүлбэр олны анхаарлыг маш их татдаг байсан учир долоо хоногт $450 олдог байв. Тэр 18 нас хүрэх үедээ хангалттай мөнгөтэй болж удалгүй хүнтэй гэрлэж, таван хүүхдийн ээж болсон юм. Харамсалтай нь түүний хүүхдүүд бүгд л ямар нэг согогтой төрсөн гэдэг.
Корбин 1928 оны тавдугаар сарын зургаанд насан өөд болжээ.

МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт