ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    НЗДТГ ядуу айлын хүүхдүүдэд хичээлийн хэрэгсэл авахад нь туслана

    Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/683 дугаар захирамжаар  хичээлийн шинэ жил Эрдмийн баярыг тохиолдуулан амьжиргааны  баталгаажих түвшнээс доогуур орлоготой өрхөөс ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид элсэн орох хүүхдүүдэд хичээлийн хэрэглэл авахад нь дэмжлэг туслалцаа үзүүлэхээр боллоо. Хичээлийн хэрэгсэл худалдан авахад шаардагдах 49.890.390 төгрөгийг нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргах юм.   Мөн энэхүү үйл ажиллагааг нутаг дэвсгэртээ үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллага, Төрийн бус байгууллага, олон улсын байгууллага, төсөл хэрэгжүүлэгч нэгжүүдийн нөөц боломжийг дээрх чиглэлд хандуулан, зохион байгуулж ажиллахыг дүүргүүдийн Засаг дарга нарт даалгажээ гэж Нийслэлийн НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй