Орчин цагт дэлхийн айл өрхийн 90 орчим хувь нь компьютер, автомат шал арчигч, аяга угаагчтай болж, жолоо барьж, автомашин ихээр хэрэглэж суугаа ажил хийдэг хүмүүсийн тоо эрс нэмэгдсэн өнөө үед үүнээс үүдэх эрүүл мэндийн эрсдэл аюул дагуулах болжээ.
Хүмүүс албан тасалгаанд өдөрт дор хаяж зургаан цаг суугаа ажил хийж, үргэлжлүүлэн гэртээ компьютер эсвэл зурагтын өмнө цагийг өнгөрүүлэх болсон. Гэхдээ өнөөдөр биш ч, 10 жилийн дараа хэт удаан суусны хор хөнөөлийг та мэдрэх болно.
Яагаад гэвэл тогтмол суугаа байдалд байх нь хүний амьдралын насыг долоо орчим жилээр багасгаад зогсохгүй зүрхний шигдээсээр өвчлөх магадлалыг 64 хувь, түрүү булчирхай, хөхний хорт хавдраар өвчлөх эрсдэлийг 30 хувиар нэмэгдүүлдэг байна.
Мөн удаан хугацаагаар суух нь хүний бодисын солилцоонд сөргөөр нөлөөлж улмаар цусан дахь сахарын хэмжээ, холестерин, цусны даралт, хоолны дуршил, таргалалтын голомт, зүрх судасны өвчлөлүүд бүгд хэвийн хэмжээгээ алддаг. Мөн үе мөч, нурууны өвчтэй хүмүүсийн 40 гаруй хувь нь суудлын ажил хийдэг ажээ.
Үүгээр ч зогсохгүй хэт удаан суух нь халдварт өвчлөлүүдээс хүний биеийг хамгаалдаг тунгалгийн системийг гэмтээдэг ба тунгалгийн сав нь зүрх шиг цохилох хөдөлгөөнгүй учир зөвхөн хөлний хөдөлгөөний хэмтэй цуг ажиллаж байдаг. Тийм учраас таныг сууж байгаа үед, тунгалгийн систем үүрэгт ажилаа хийж чадахгүйд хүрдэг.
Эх сурвалж: healthylifetricks.com
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт